Д.Ганбат гишүүн МИАТ-ын дарга нарын хэргийг Монголбанк, ТЕГ-аас тодруулав
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2013.05.29

Д.Ганбат гишүүн МИАТ-ын дарга нарын хэргийг Монголбанк, ТЕГ-аас тодруулав

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан дагалдах Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр хуулийн ажлын хэсэг болон Монголбанк, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөгч нар ирсэн байлаа.

УИХ-ын дарга З.Энхболдын зүгээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасан боловч , зарчмын зөрүүтэй санал байсан учраас зохих өөрчлөлтүүд санал хураалаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: МИАТ-ын удирдлагууд дайны эрсдэлийн сангийн мөнгийг шамшигдуулсан хэрэг илрэхээс өмнө Тагнуулын ерөнхий газар болон Монголбанкны Санхүүгийн мэдээллийн хэлтэс юу хийж байсныг асуусан юм.

Түүний асуултад Санхүүгийн мэдээллийн хэлтсийн дарга ”Монголбанк зохих ажлаа хийгээд явж байгаа. Яг энэ талаарх тодорхой мэдээллийг хуульд заасан үндэслэлээр хэлэх боломжгүй” гэсэн юм. Шаардлагатай мэдээллийг холбогдох төрийн байгууллагад л өгөх үүрэгтэй гэв.

700 сая ам.долларын хуримтлалын мөнгөөр “МИАТ” ХК-ийн хэдэн дарга нар нь тоглосон

“Дайны эрсдэлийн даатгал” нэртэй 700 сая ам.долларын хуримтлалын мөнгөөр “МИАТ” ХК-ийн хэдэн дарга нар нь тоглосон бөгөөд одоо тэдний хэрэг прокурорын шатанд явж байгаа юм. 2004 оноос хойш хуримтлагдсан энэ их мөнгө дайн байлдаан, элдэв халдлага тохиох хүнд хэцүү цаг мөчид хэрэглэх зориулалттай нөөц хөрөнгө юм. Гэтэл үүнийгээ “МИАТ”-ийн удирдлагууд нууцаар гадаадын банкууд, томоохон компаниуд руу гуйвуулжээ