2013.06.13

Ж.Эрдэнэбат тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өөрийн тойрог болох Сэлэнгэ аймагт ажиллаж эхэлжээ. Тэрээр нутгийн иргэдийнхээ санал бодлыг сонсч, хийж хэрэгжүүлэх ажлын жагсаалтаа гаргаж яваа гэнэ. Өчигдөр Хөтөл тосгоны иргэдтэй уулзаж орон нутагт нь тулгамдаж байгаа асуудлыг нь сонссон байна.

Иргэдийн зүгээс түүнд “Тариа, ногоогоо зарах нь ургуулахаас хүнд. Та тариачдынхаа зовлонг мэдэх хүн байна. Асуудлыг нааштайгаар шийдэж өгөөч. Саяхан Ерөнхий сайд манай аймагт ирсэн.

Захидлаар ирсэн бүтээлч санаачлагаас хамгийн олон санал авсныг нь бодит ажил болгон хэрэгжүүлнэ.

Одоо тариа, ногоочдод тулгарах зовлон гэж байхгүй гэж ярьсаар буцлаа. Түүний амлалт амьдрал дээр хэрэгжих эсэхийг мэдэхгүй юм. Хэрэгжвэл сайнсан” гэжээ.

Ж.Эрдэнэбат гишүүн сонгогдсон даруйдаа тойргийнхондоо ил захидал илгээсэн байдаг. Захидлаар ирсэн бүтээлч санаачлагаас хамгийн олон санал авсныг нь бодит ажил болгон хэрэгжүүлэх юм. Түүнийг олон нийт бусад улстөрчтэй харьцуулахад өөрийн тойргоо хамгийн сайн мэддэг, нэр цэвэр, ардын дундаас сонгогдсон түшээ гэж онцлох нь бий.