УИХ-ын гишүүн, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга
2013.05.08

2016 он гэхэд дотоодын хүнсний ногооны хэрэглээг 100 хувь хангана

Энэ жил манай улс 313 мянган га-д улаан буудай, 15 мянган га-д төмс, 7,6 га-д хүнсний ногоо тариалах урьдчилсан тооцоо гаргалаа. Өнөөдөр манай улсад худалдаалагдаж байгаа хүнсний ногооны 40 орчим хувь нь импортоор орж ирж байгаа.

2016 он гэхэд монголчууд импортын хүнсний ногоо огт хэрэглэхгүй. Гурван жилийн дараа гэхэд дотоодын хүнсний ногооны хэрэглээгээ 100 хувь хангана гэж салбар яамнаас мэдэгдлээ.  

Дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангахын тулд импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдээ ургуулах боломж, нөхцөл, хүлэмжийн зоорийн асуудлыг цаг ууртаа тохируулан байгуулах ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа салбарын сайд хэллээ.

Дотоодын улаан буудайн үрийн үнийг 600 мянга, импортын  үнийг 765 мянган төгрөг байхаар салбар яам тогтлоо. 

УИХ-ын гишүүн, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга: “Бид дотооддоо үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүнээ 2016 он хүртэл 100 хувь болгоно гэсэн зорилтот хөтөлбөрийг тавьж байгаа.

Үүний тулд сургалтын асуудал, тоног төхөөрөмжийн судалгаа схемүүдийг гаргаад Засгийн газарт танилцуулаад байгаа. Усны асуудал дээр энэ жилд 1000 орчим худаг гаргана, засварлана гэсэн тооцоо байгаа ч хэдэн оны төсөв нь тодорхойгүй байгаа” гэлээ.

Дотоодын улаан буудайн үрийн үнийг 600 мянга, импортын үрийн үнийг 765 мянган төгрөг байхаар салбар яам тогтлоо.