2013.03.25

Бидний хийх ажил тодорхой, хэрэгжүүлэх арга зам нь ч тодорхой

Хөвсгөл аймгийн Малчин тариаланчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан аймгийн ЗДТГ-ын Иргэний ил тод байдлын танхимд хуралдав.

Хуралд Малчин Тариаланчдын Нэгдсэн Холбооны Тэргүүн, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, гүйцэтгэх захирал Ө.Төмөр, удирдах зөвлөлийн гишүүн А.Эрдэнэбаатар, Ч.Батсансар, Мөрөн сумын Засаг дарга Л.Гансүх, Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн багш н.Балдан, ХХААЖДҮГазрын дарга н.Галбадрах, үржлийн албаны дарга Г.Баттулга болон  сумдын төлөөлөгчид болох 50 орчим хүн оролцлоо.

УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалангаас Хөвсгөл аймгийн Малчин Тариаланчдын Нэгдсэн Холбооны удирдах зөвлөлийн хурлын талаар тодрууллаа.

Энэ удаагийн хуралдааны зорилго, чиглэл?

Хөвсгөл аймгийн Малчин тариаланчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан

Хөвсгөл аймгийн Малчин Тариаланчдын Нэгдсэн Холбоо маань албан ёсоор тамга тэмдэг, гэрчилгээгээ авсан. Холбоо маань 2013-2016 онд юу хийх төлөвлөгөө гаргах, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудтай уялдуулан тодорхой төлөвлөгөө гаргаж түүнийгээ ажил хэрэг болгож ажиллана.

Бидний хийх ажил бол тодорхой, хэрэгжүүлэх арга зам нь ч тодорхой. Иймд энэ ажлын гүйцэтгэл, үр дүн  сумдын салбар холбоо түүний тэргүүлэгчдийн үл ажиллагаанаас ихээхэн хамаарна гэж үзэж байгаа. Өнөөдөр холбооныхоо тэргүүлэгчид удирдах зөвлөл, салбар хороогоо байгуулж үнэмлэх олгоно, Малчдын Зөвлөгөөн, төлчдийн зөвлөгөөн, малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөнийг уламжлал болгон зохион байгуулах, Сүргийн бүтцийг сайжруулах, үржлийн ажлыг оновчтой зохион байгуулах шаардлагатай байна. Энэ тал дээр ХААИС-ийн багш Балдан, Завхан аймгийн гавьяат малзүйч Лхасүрэн нар хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн мал аж ахуй туршлагатай Мишиг зэрэг 10 гаран хүмүүсийг тэргүүлэгчээрээ томиллоо. Мастер төлөвлөгөөг эдгээр хүмүүс боловсруулна.

Яг малчиддаа чиглэсэн ямар ажлуудыг хийх вэ?

Хадлан, хоршоо, малын ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Монгол мал хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийг эрчимжүүлнэ.  Малчдын нийгмийн даатгалыг шийдвэрлэх, газрын багц хууль, энэ хуулийг дагалдаж гарах хуулиудад ажиллаж байна. Мөн УИХ-аар “Газрын тухай” хууль хэлэлцэгдэж байгаа учраас өвөлжөө хаваржааны газар, бэлчээрийн газрыг яаж эзэмших, эзэмшүүлэх, ашиглах талаар малчдынхаа саналыг сум бүрт ажиллах удидах зөвлөлөөрөө дамжуулан авна. Олон сайхан саналууд гарч байна.

Мал услах ванн, хашаа, хороо, хашааны модны гоожин үнэ ихтэй малчид дийлэхгүй байна

Жишээлбэл  Ногоочдын эрх ашгийг хамгаалах, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, техникийн хангамжийг нэмэгдүүлэх гэх мэт асуудлыг дүрмэндээ тодорхой тусгах, Хоршоо байгуулах чиглэлээр сургалт сайн явуулах. Мөн малчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах талаар анхаарах, бэлчээрээ нөөцөлдөг боловч ач холбогдол багатай байгааг анхаарч зохион байгуулах, хөрөнгө оруулалт хийх, Зохиомол хээлтүүлэгчийн техникийн сургалт явуулах, Малчдыг улсад хөдөлмөрлөж байгаагаар үзэж хөдөлмөрийн дэвтэр нээж нийгмийн даатгалд хамруулах, Малчдын Залуу халааг бэлтгэх, Залуучууд малаа зарж машин, байрнаас өгж байна, Бэлчээрийн багц хуульд нэлээн нухацтай хандах, Холбооны ажлыг сумын ИТХ, ЗД-ын ажилтай их уялдуулж өгөх. Залуу малчдад мал маллах технологийг эзэмшүүлэх сургалт хийх, МАА-ын материаллаг баазыг нэмэгдүүлэх, шинэчлэх, Мал услах ванн, хашаа, хороо, хашааны модны гоожин үнэ ихтэй малчид дийлэхгүй байна зэрэг олон шинэлэг саналууд гарлаа.