Монголчууд Лаост цагаан будаа тариална
2012.03.19

Монголчууд Лаост цагаан будаа тариална

ХХААХҮЯ-ны ГТБХЗГ, БНАЛАУ-ын ХААОЯ-ны ХААГ хооронд протоколд гарын усэг зурлаа

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, БНАЛАУ-ын хөдөө аж ахуй, ойн яамны Хөдөө аж ахуйн газар хооронд өнөөдөр уулзалтын протоколд гарын усэг зурж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлов.Монгол Улсаас Лаост энэ оны 5 дугаар сараас 500 га газарт органик байдлаар цагаан будаа тариалах, мөн 5 га газарт цагаан будааны сүүлийн уеийн ургац өндөртэй сортуудыг турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар тохиролцов.

Цаашид кофе, чихрийн нишэнгэ, каучук болон үнэт модыг уйлдвэрлэлийн зориулалтаар тарих боломжийг хамтран судлахаар боллоо. Мөн Монгол Улс Лаосын Савае-сеногийн эдийн засгийн чөлөөт бүст 20 га газар турээслэхээр хэлэлцэв. Гарын усэг зурах ёслолд БНАЛАУ-ын ХААО-н дэд сайд Пет Помпипак, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бурэн эрхт Элчин сайд Т. Жанабазар, албаны холбогдох хүмүүс байлцав.
Эх сурвалж
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.