“Тариалалт 3 дахин” нэмэгдэнэ
2011.02.08

“Тариалалт 3 дахин” нэмэгдэнэ

Ховдын ард түмэнд байгаль эхээс харамгүй заяасан үнэт баялаг бол үржил шимт газар шороо билээ. Гэвч усжуулалт хүрэлцэхгүй байгаагаас шалтгаалан ердөө 600 орчим га талбайд хүнснийн ногоо тариалж байна. Иймээс услалтын систем байгуулан, усжуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 2400 га талбайг усжуулахаар боллоо. Услалтын байгууламжийн ажил эхлээд байгаа бөгөөд хамгийн чухал нь ажлын гүйцэтгэл, чанарыг стандарт түвшинд байлгаж, ард иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц бодит, үр дүнтэй ажил болгох шаардлагатай юм. Ийнхүү алдарт шар төмс, тарвас зэрэг хүнсний ногоогоо хүссэн хэмжээгэрээ тариалж, үр шимийг нь ахиухан хүртэх боломж нээгдэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.