2012.05.19

Малаа үйлдвэрт тушаавал урамшуулал олгоно

БНХАУ-ын Засгийн газраас манай улсад өгсөн 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хөдөө аж ахуйн 20 үйлдвэр барихаар болжээ. Хөнгөлөлттэй зээлийн 200 сая ам.доллараар нь эдгээр үйлдвэрийг барих юм байна. Шинээр барих үйлдвэрийн 12 нь мах, хоёр нь хуурай сүү, гурав нь гурил, үлдсэн нь чацаргана боловсруулах аж. Сүүний үйлдвэрүүдийг төв суурин газрын ойролцоо байгуулахаар шийдвэрлэжээ. Харин мах нийлүүлэлтийн бүсийг тодорхойлж махны 12 үйлдвэрээ барих юм байна. Махны үнийн өсөлтийн шалтгааныг судлахад бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо муу байгаагаас болжээ.

Тиймээс мах нийлүүлэлтийн бүсэд үйлдвэр барьж, малаа шууд үйлдвэрт тушаасан малчинд урамшуулал олгох зарчмаар ажиллуулах бодлого боловсруулсан аж. Махны үйлдвэрүүдийг олон улсын чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн барих юм байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.