Бат-Үүл.Э 2013.06.28 | Сайт: Gogo.mn

Э.Бат-Үүл: Мэдсээр байж бид яллаа даа

Э.Бат-Үүл: Мэдсээр байж бид яллаа даа
Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ц.Элбэгдорж өчигдөр сонгогч олондоо зориулж Сүхбаатарын талбайд гурван хамтлагийн уран бүтээлээр  мэндчилгээ дэвшүүлсэн билээ.

“Хурд” хамтлаг салхи хагалж үе үеийн хит дуунуудаа үзэгч олонд өргөн барьж араас нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлсэн юм. Харин дараа нь “Никитон” хамтлаг мөн хит дуунуудаа дуулсан.

Никитон” алдарт “Янаг цэцэг” дуугаа дуулж дуустал Хотын дарга Э.Бат-Үүл гарч ирж үг хэлсэн нь сонирхол татсан юм.

“Янаг цэцэг” дууны шүлгийн дахилтад  “Миний бэлэглэсэн янаг цэцгийг  Мэдсээр байж чи авсангүй ...” гэсэн хэсэг байдаг.

Үүнийг сонсож зогссон “Үүл” дарга олон түмэнд хандаж үг хэлэхдээ “Ардчилсан Ерөнхийлөгч ялна гэдгийг мэдсээр байж бид яллаа” хэмээн дуулахыг Б.Батчулуунаас хүссэн юм.

Харин түүнийг үг хэлээд дуусангуут Б.Батчулуун “Үүлийг үсийг чинь гэж боддог  Цасыг царайг чинь гэж боддог ... ” гэж “Үүлэн үст” дуунаасаа эхлүүлж үүнийг Э.Бат-Үүл даргад зориулсан дуу гэж твиттер ертөнцөөр хошигнодог учраас “Үүл” даргадаа зориулж хоёр мөр дууллаа гэсэн юм

Э.Бат-Үүл дарга үргэлжлүүлэн үг хэлэхдээ "Ерөнхийлөгч маань Улаанбаатарт Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, цаашлаад олимпийн наадам зохион байгуулах хэмжээний хот болох хүсэл эрмэлзлэлтэй.

Тиймээс бид гар нийлэн ажиллах болно. Бид олимпийн хотыг бүтээн байгуулах болно" гэсэн юм.