2013.10.14

1072 ширхэг хувьцааны ашгаа хэзээ хүртэх вэ?

Ийгл телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр иргэн бүрт олгох 1072 ширхэг хувьцааны талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодруулжээ.

Хувьцааны ногдол ашгаа хүртэхээс өмнө "Эрдэнэс тавантолгой" компаний үйл ажиллагааг тогтворжуулж, Чалькогийн өрийг төлөх шаардлагатай болоод байгаа юм. Тиймээс одоогийн байдлаар компаний үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлээр стратегийн арга хэмжээг авч байна хэмээн Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлсэн юм.

Харин УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хэлэхдээ хувьцааны бодит үнэлгээг тогтоох нь зүйтэй гэв.