Компаниуд хувьцаагаа авч эхэллээ
2012.07.14

Компаниуд хувьцаагаа авч эхэллээ

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьцааг худапдаж авах сонирхлоо 3000 орчим аж ахуйн нэгж илэрхийлсэн байна. Тэдгээрээс 1000 гаруй компани хувьцаа худалдан авахаар 21.2 тэрбум төгрөгийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв дэх дансанд төвлөрүүлээд байгаа талаар мэдээлэл өт байлаа. Тухайн компани дээд тал нь 933 төгрөгийн үнэтэй 36240 ширхэг хувьцааг худалдан авах эрхтэй бөгөөд татан төвлөрүүлсэн дээрх хөрөнгөөр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон нэг сая төгрөгөө бэлнээр авах хүсэлтээ гаргасан иргэдийн мөнгийг санхүүжүүлэх юм. Зохих дансанд хөрөнгөө төвлөрүүлсэн аж ахуйн нэгжүүд худалдаж авсан хувьцаагаа өчигдрөөс авч эхэлжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.