Еврогийн ханш унаж байна
2012.04.17

Еврогийн ханш унаж байна

 Испанийн улсын облигацийн ханш унаж, 10 жилийн хугацаатай үнэт цаасны жилийн хүү 6,16 болжээ.Үүний дараа АНУ-ын эдийн засгийн талаарх нааштай мэдээлэл ханшийг бага зэрэг өсгөсөн байна. Гэхдээ л Европын валютын ханшийн өөрчлөлтөд Европын Холбооны өрийн зах зээлийн үзүүлэлтүүд гол нөлөө үзүүлж байгааг шинжээчид тэмдэглэжээ.


"Credit Suisse" олон улсын санхүүгийн группын таамаглаж буйгаар, ойрын үед нэг еврогийн ханш 1,28 доллар хүртэл буурч магадгүй байна. Үүний сацуу Европын валют дэлхийн бусад томоохон эдийн засгийн мөнгөний нэгжид, тухайлбал, Японы иен, Бразилийн реалд ч сөргөөр нөлөөлж байгаа ажээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.