С.Бямбацогт: Над шиг царай муутай хvн муухай хувцаславал бvр аймаар харагдана биз
2010.10.15

С.Бямбацогт: Над шиг царай муутай хvн муухай хувцаславал бvр аймаар харагдана биз

Манай сонины “Улс тєржєєгvй яриа” булангийн зочноор энэ удаа УИХ-ын гишvvн С.Бямбацогт уригдлаа. Тvvнтэй урлаг, спорт, ар гэр, бизнес гээд улс тєр рvv хальтрахгvйгээр ярилцсан юм.

-Та єрєєгєє єєрєє тохижуулсан уу. Ханан дахь энэ гэрэл зургуудыг та авсан уу?

-Vгvй ээ. Манай эхнэр миний єрєєг тохижуулж єгсєн. Харин зургууд нь бол минийх.

-Энэ зурган дээрх шvлгийг эхнэр чинь танд зориулж бичсэн юм уу?

-Тийм ээ.

-Гэрэл зураг таны хобби юу?

-Энд тэнд явахдаа, аливаа vйл явдал дээр очихдоо гэрэл зураг авах дуртай. Ууланд авирч, аялж зугаалахдаа ч юм уу. Тvvнээс биш зєвхєн гэрэл зураг цуглуулах гэж аялалд гарах ч юм уу, зєвхєн зургийг нь авах гэж ууланд авирдаггvй л дээ. 2006 онд зургуудаараа vзэсгэлэн гаргаж байсан. Одоо ч сайн зургуудаа цуглуулаад л явдаг. Vvнээс илvv гарч vзэсгэлэн дэлгэж амжихгvй байх аа.

-Ямар аппараттай вэ?

-Nikon d2XF

-Саяхан танайх ихэр хvvхэд єлгийдєн авсан гэсэн?

-Харин тийм. Одоо зургаан сартай. Хоёулаа эрэгтэй болохоор их сахилгагvй. Аав нь сахилгагvй байсан болохоор дуурайсан юм байлгvй. Энд тэнд юм асгаж цутгаад, нурааж єгч байгаа. Хоёрын хоёр юм болохоор дийлдэхгvй юм. Гэхдээ ихэр хvvхэд хєєрхєн юм билээ. Харахаар л хайр хvрээд их сайхан байна.

-Сvvлийн vед холливудын оддын ихэр хvvхэд тєрvvлэх моод манайханд дэлгэрчихэж гэж хошигнох болсон байна билээ?

-Харин тохиолдлоор л Мєнх-Очир гишvvн бид хоёр их ойрхон ихэр хvvхэдтэй болсон юм билээ. Энэ бол зvгээр азтай тохиолдол. Манай эхнэрийн тал ихрийн удамтай л даа.

-Танай гэр бvл таныг улс тєрийн завгvй амьдралаас харамлаж байна уу?

-Улс тєрд ороод их завгvй болж, гэр бvлтэйгээ єнгєрvvлэх цаг маань хомс болж байна. Гэхдээ би чєлєєт цагаа аль болох гэр бvлтэйгээ єнгєрvvлэхийг л хичээдэг хvн. Хааяа эхнэр, хvvхдvvдээ аваад гадуур зугаалах, агаар салхинд гарах ч бас сайхан шvv дээ. Гэр бvл маань эхлээд намайг их харамласан, харин одоо дасч байгаа.

-Та бас олон дvvтэй гэсэн байх аа?

-Тийм ээ. Зургаан дvvтэй. Гурав нь эмэгтэй, гурав нь эрэгтэй.

-Эрэгтэйчvvд нь лав таныг хуулбарласан юм шиг л адилхан юм билээ, тийм vv?

-Хvмvvс тэгдэг л юм. Бvр надтай андуурдаг гэж байгаа. “Нью Прогресс” группийн мэндчилгээ дэвшvvлж дvv маань зурагтаар vг хэлэхэд хvмvvс надтай адилхныг нь гайхаж байсан.

-Одоо бизнесийг тань дvv нар чинь авч яваа юу?

-Тийм ээ. Ємнє нь, амьдрал надад дvv нараа єсгєж, хоолонд нь хvргэх гэх мэтээр их ачаа vvрvvлдэг байжээ. Харин одоо дvv нар маань надтай, надгvй бизнесээ vргэлжлvvлээд, амьдралаа аваад явдаг болсон болохоор санаа амарч, ачаа хєнгєрч байна. Одоо амьдралд санаа зовох зvйл маань багассан гэх vv дээ. Одоо бол би “Нью Прогресс” группийн хувьцаа эзэмшигчийн хувьд ашгаа аваад л явж байна. Єєрєєр бол юунд нь ч оролцохгvй байгаа.

-Бас ч гэж зав гарч байгаа юм байна. Тэгээд чєлєєт цагаа хаана, хэрхэн єнгєрvvлж байна вэ?

-Зааланд тоглож л єнгєрєєж байна даа. Би волейболын нэгдvгээр зэрэгтэй. Волейбол, сагсан бємбєгт их дуртай. Манай нутгийнхан зааланд цуглаж бооцоотой тоглодог юм. Нэг цаг тоглож, нэг цаг маргалдаж, тvvнээсээ кайф авдаг даа. Манай нутгийнхан ч бас их заргач, дээрээс нь их булхайтай нєхдvvд. Тавьсан бооцоон дээрээ л тэгж маргалдаж, хоёр цаг сууж буй хэрэг. Гэхдээ тэр нь надад их зугаатай санагддаг юм.

-Та спортод их ээлтэй хvн байх аа. Усанд сэлдэг, ууланд авирдаг, сагс, волейбол тоглодог гээд л…

-Сагс, волейбол ч бол тэртээ тэргvй салж хагацахын аргагvй надтай хамт байдаг спорт. Харин ойрд харин ажил ихтэй байгаа болохоор усанд сэлэх нь багасч байна. Гэхдээ усанд сэлэх дуртай. Одоо харин харзны усанд орох гээд бэлтгэлээ базааж байгаа. Ууланд авирах бол єєрийгєє ялан дийлдэг, эр зориг, тэвчээр шаардсан спорт. Бас vзэгчгvй, зєвхєн єєртєє кайф авдаг.

-Ууланд авирах бол асар их эрсдэлтэй алхам. Гэтэл яагаад амь, биеэ хайрлалгvй ийм аюултай спортод дурладаг юм бол. Тvvний кайф нь юундаа байна вэ?

-Дээр хэлсэнчлэн зориг, тэвчээр шаардаж, хамгийн гол нь єєрийгєє ялан дийлдэг спорт болохоор их дуртай. Намайг ууланд авирах уу гэж асуухад би vгvй гэж бараг хэлэхгvй дээ. Уулынхаа оргилд гарчихаад бvхнийг алган дээрээ тавьсан мэтээр харж зогсох нь хэчнээн сайхан гээч. Тэр л жинхэнэ кайф.

-Энэ эрсдэлтэй спортоос гэрийнхэн чинь таныг харамладаг уу. Магадгvй айдаг байх?

-Эрсдэлтэй авиралтаас бол манай эхнэр их айдаг. Хэрэггvй юм биш vv гэж их хэлдэг л дээ. Гэхдээ л би авирдаг.

-Ууланд авирч яваад бэртэж, гэмтсэн тохиолдол бий юу?

-Байгаа. 2007 онд Мєнххайрхан ууланд Єсєхєє гавьяат, Болдбаатар, Эрхэмбаяр бид дєрєв авирсан юм. Мєсєн дээр зоогддог гутал ємсєєд, мєсний алхаар зоож дээшээ авирдаг юм. Тэгэхэд би алхныхаа ар талаар цохиод, доошоо гулгаж байсан. Багийнхан маань их туршлагатай уулчид байсан болохоор намайг тогтоож авсан л даа.

-Шилдэг дуучны цом хvртэл єрєєндєє тавьсан байх шив?

-Би чинь дуулна, бvжиглэнэ, нум сум харвана, морь уралдуулна. Зєндєє юм болно доо. /Инээв/ Манай байнгын хорооныхон шинэ жилээр тэмцээн зохиоход нь би тvрvvлсэн юм.

-Та бас хэвлэлийнхэнд их дуулгавартай гишvvн юм шиг ээ. Ер нь, хэвлэлийнхэн таныг зориод очиход хэзээ ч татгалздаггvй байх аа?

-Хийж буй ажил, гаргаж буй шийдвэрээ иргэддээ танилцуулах нь бидний vvрэг гэж боддог. Тэр болгон тойргийнхонтойгоо, ард иргэдтэйгээ уулзаж, ярьж чаддаггvй болохоор сонин, телевизvv-дээр яривал илvv хvртээлтэй. Тэгээд ч хvн намайг зориод ирэхэд би “Vгvй, завгvй” гээд хаалгаа хааж чаддаггvй. Энэ бас нэг бодлын маш их цаг хэмнэсэн ажил юм.

-Таныг бас гишvvдийн дундаас их стильтэй, євєрмєц хувцасладаг гэдэг. Таны хувцаслалт ер нь хэний сонголт вэ?

-Эхнэр маань зєвлєдєг юм. Зарим нь ч миний сонголт л доо. Яахав, залуу хvн юм болохоор цэвэрхэн, аятайхан хувцаславал хvний нvдэнд сайхан харагдах байх гэж боддог. Бас сайхан хувцас-лаад гарахаар хvн яагаад ч юм, єєртєє итгэлтэй болдог шvv дээ. Царай муутай хvн…

-Царай муутай гэж хэнийг хэлчихэв?

-Єєрийгєє. Би чинь аймаар царай муутай юм шиг байгаа юм. Над шиг хvн муухай хувцаславал бvр ч аймаар харагдана биз.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.