Хамгийн ахмад удирдагчид
2010.10.15

Хамгийн ахмад удирдагчид

Саяхан Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускони 74 насныхаа ойгтэмдэглэхдээ 150 нас хүртлээ амьдрахыг хүсдэгээ илэрхийлжээ.Түүний "Time" сэтгүүлд өгсөн ярилцлагаас сэтгүүлчид санаа авчдэлхийн хамгийн настай удирдагчдын тухай судалгаа хийсэн байна.Удирдагчид хөгшрөх тусам эрх мэдлээ хүчирхэгжүүлж буй ньсудлаачдын анхаарал татсан юм. Ингээд дэлхийн хамгийн хөгшиннастай удирдагчдыг хүлээн авна уу.

Сильвио Берлускони


Өдгөө 74 настай, найман жилийн туршИталийн Ерөнхий сайдын албан үүргийг гүйцэтгэжяваа тэрбээр 1994 оноос хойш өнөөг хүртэлгурван удаа эрх мэдлээ хамгаалж чадсан байна.Түүнийг зарим ажиглагчид Европынхамгийн шуугиандэгдээгч улстөрчхэмээн тодорхойлдог. С.Берлускони 2010 оны дэлхийн баячуудын жагсаалтад 51 дүгээр байр эзэлсэн бөгөөд ойролцоогоор 11.8 сая ам.долларын хөрөнгөтэй аж. Түүний Ерөнхий сайдаар олон жил ажилласан нь ард түмний итгэл, дэмжлэгийг хүлээснийх юм. Сильвио Берлускони хэлэхдээ "Ард түмэн надад хайртай. Италичууд намайг л хүсдэг" гэсэн нь өөртөө итгэл төгс байгааг нь харуулж буй.

Манмохан Сингх


Энэтхэгийн Ерөнхийлөгч өдгөө 78 настай, байна Ерөнхийлөгч М.Сингх тус улсын Пенжабийн их сургуулийг төгссөний дараа Их Британийн Кембрижэд дахин суралцжээ. Мөн Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалсан аж. Манмохан Сингх Энэтхэгийн Сиохийн шашны урсгалын хамгийн анхны ерөнхийлөгч гэгддэг.Тэрбээр 2004 оноосөнөөг хүртэл Энэтхэгт либерализмийн үзэл бодолд хувь нэмэр оруулж улсын харъяалалтай зарим үйлдвэрийн нэгжүүдийгхувийн хэвшилд шилжүүлжээ. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж эдийн засгийн төвшнийг дээшлүүлж чадсан байна. Энэтхэгийн өнгөрөгч оны сонгуульд эвслийн Засгийн газар ялалт байгуулжээ. Зарим шинжээчид түүнийг Вашингтоны эх баригчидтай ойрын харилцаатай гэж үздэг байна.

Мваи Кибаки


Долоон жилийнтурш Кенм Улсыг удирдсан Ерөнхийлөгч Мваи Кибаки нь өдгөө 78 настай. Тэрбээр Угандагийн Макарере их сургуупьд боловсрол эзэмшчээ. Ард түмэн түүнийг 1960-аад оны үеийн Их Британийн эсрэг тэмцэлд оруулсан хувь нэмрээр нь таньж эхэлжээ. 2002 онд Засгийн газарт анхлан хөл тавихдаа улсаа гарцгүй байдлаас гаргасан хэмээн амалсан аж. Гэвч 2007 оноос луйвар хийсэн гэгдэж ард түмний дүргүйцлийг хүлээх болсон байна. Иймээс сонгуулиас хэдэн сарын дараа эсрэг хүчний лидер Райла Одингагийн тусламжтайгаар түүний удирдлаган дор ажиллах болсон гэнэ.

Рауль Кастро


Рауль Кастро Куб Улсын эрхийг дөрвөнжил удирдсан байна. 79 настай Р.Кастро хуучны удирдагчдын нэг. Түүний төрсөн ах Куб Улсын холбооны тэргүүн Фиделийн эрүүл мэндийн байдал муудсанаар дүүдээ албаа өгчээ. Иймээс 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Фидель нэрээ дэвшүүлээгүй байна. Рауль Кастро ч Ерөнхийлөгчөөр сонгогдож чаджээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн албыг гүйцэтгэсэн эхний жилүүдэд хувийн үйлдвэрлэлийг дэмжих, татварын хэмжээг бууруулах болон гар утас, компьютер ийн худалдааг зах зээлд нээж өгсөн аж.

Хосни Мубарак


Египетийн Ерөнхийлөгч өдгөө 82настай Хосни Мубаракнь 28 жилийн турш улсаа удирджээ.Тэрбээр өмнөх Ерөнхийлөгч АнварСадат Израильтай энхийн хэлэлцээрий гбаталснаас хойш халдлагад өртөн амь үрэгдсэний дараа улсын удирдлагыг гартаа авсан байна. Эл хугацаанаас хойш Египет Арабын орнуудтай харилцаагаа сайжруулсны зэрэгцээ Израильтай ч холбоотой байгаа. Тэрбээр зургаан удаагийн халдлагаас амьд гарчээ.

Абдулай Вад


Эдүгээ 81 настай Сенегалын Ерөнхийлөгч Абдулай Вад арван жил алба хашчээ. А.Вад 1978 оноос хойш Ерөнхийлөгчөөр дөрвөн удаа сонгогдсон байна. Харин 1993 онд Үндсэн хууль хэрэгжүүлэх шүүх албаны сайдын зөвлөх Бабакар Сэеэгийн үхэлд холбоотой хэмээн сэжиглэгдсэн удаатай. Үүний дараа Засгийн газрын эсрэг хөдөлгөөн зохион байгуулснаараа ч буруутгагдаж байсан. Абйулэй Вад 2000 онд Сенегалын Ерөнхийлөгчөөр сонгодсоноор 1960 оны тусгаар тогтнолоос хойш улсыг удирдсан социалистуудыг ялсан анхны удирдагч болжээ. А.Вад улстөрийн ертөнцөд орохоосоо өмнө Франц, Сенегалд боловсрол эзэмшсэн. Тэрбээр хууль, эдийн засгийн салбарт докторын зэрэг хамгаалсан гэнэ. Албан ёсны тэмдэглэлээр 1926 онд төрсөн гэгдэх ч зарим хүмүүс түүнийг үүнээс ч илүү настай гэлцдэг.

Елизавет Александр Мария Виндзор


Английн хатан хаан Елизавет өдгөө 84 настай, хатан хааны суудалд суугаад 58 жилийн нүүрийг үзжээ.Тэрбээр хаант улсдааолон зүйлийг өөрчилсө нбайна. Тухайлбал,1956-1992 онд хаантзасаглалд харъяалалтай зарим бүсийг тусгаар тогтносон эрх чөлөөт улс гүрэн болгожээ. Елизавет Александр Мария Виндзор нь хаант засаглалыг орчин үеийн нүдээр хардаг бөгөөд үүнийгээ ч 1970, 1978 онд гэр бүлийн амьдралаа телевизээр нэвтрүүлэх эрх олгосон байна. Тэрбээр ард түмэнд гэр бүлийн амьдралаа энгийн иргэнээс өөрцгүй мэт харуулахыг эрхэмлэдэг нэгэн юм.

Роберт Мугабе


Б ү г д Найрамдах Зимбабве Улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе 86 насыг үджээ. Тэрбээр хөдөө тосгонд нэгэн мужааны гэр бүлд төрж өссөн нэгэн. БНЗУ-д дотоодын дайн өрнөх үед Засгийн газрын хар арьстнуудыг ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгч Эх оронч арми"-д элсэн оржээ. 1987 онд марксизмийн үзлийг баримтлагч Роберт Мугабе тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож ард түмний дундах ядуурал, ажилгүйдэл болон бослого үймээнийг намдаажээ. Мөн 2008 онд зүүн жигүүрийн Ардчиллын хөдөлгөөний намтай хамтран ажиллах хэлэлцээрийг баталсан юм.

Абдалла бен Абдель Азиз Аль Сауд


Саудын Арабын хаан Абдалла Аль Сауд нь өдгөө 86 настай хөгшин удирдагчдын, нэг. Тэрбээр таван жилийн турш хаант засаглалын эрхийг барьсан байна. Абдалла Аль Сауд нь Саудын Арабыг өөрийн нэрээр нэрлэсэн Саудын хаадуудын үр удам бөгөөд дөрвөн гэргий, долоон хүү, 15 охинтой гэнэ Үүнээс гадна Арабын үндэсний хамгаалалтын албаны тэргүүн аж. Сауди Арабын дэлхийд дээгүүрт тооцогддог газрын тосны нөөц бий Тиймээс ч барууны удирдлагатаи холбоо сайтай. Тэрбээр мсламын ертөнцийг тойрох терроркзмын үйл ажиллагааны эх үүсвэр хэмээх үзлийн эсрэг "Үндэсний иргэншлийн найрамдал" ажиллагааг удирддаг байна.

Эдүгээ 81 настай Сенегалын Ерөнхийлөгч

Абдулай Вад арван жил алба хашчээ. А.Вад 1978

оноосхойшЕрөнхийлөгчөөрдөрвөнудаа

сонгогдсон байна. Харин 1993 онд Үндсэн хууль

хэрэгжүүлэхшүүх

албаны сайдын зөвлөх

БабакарСэеэгийн

үхэлдхолбоотой

хэмээн сэжиглэгдсэн

удаатай. Үүний дараа

Засгийн газрын эсрэг

хөдөлгөөнзохион

байгуулснаараач

буруутгагдаж байсан.

Абйулэй Вад 2000 онд

Сенегалын

Ерөнхийлвгчөөр сонгодсоноор 1960 оны тусгаар

тогтнолоос хойш улсыг удирдсан социалистуудыг

ялсан анхны удирдагч болжээ. А.Вад улстөрийн

Эдүгээ 81 настай Сенегалын Ерөнхийлөгч

Абдулай Вад арван жил алба хашчээ. А.Вад 1978

оноосхойшЕрөнхийлөгчөөрдөрвөнудаа

сонгогдсон байна. Харин 1993 онд Үндсэн хууль

хэрэгжүүлэхшүүх

албаны сайдын зөвлөх

БабакарСэеэгийн

үхэлдхолбоотой

хэмээн сэжиглэгдсэн

удаатай. Үүний дараа

Засгийн газрын эсрэг

хөдөлгөөнзохион

байгуулснаараач

буруутгагдаж байсан.

Абйулэй Вад 2000 онд

Сенегалын

Ерөнхийлвгчөөр сонгодсоноор 1960 оны тусгаар

тогтнолоос хойш улсыг удирдсан социалистуудыг

ялсан анхны удирдагч болжээ. А.Вад улстөрийн
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.