УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2014.04.20

Б.Бат-Эрдэнэ: Давхар хаших тухай байр сууринаас 180 градус эргэчихсэн

“Монгол улсаа хөгжүүлье” ток шоу ярилцлагад  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ оролцлоо.

Хамгийн эхэнд олон нийтийн анхаарлыг татаж хоёр сар гаран хүлээгдэж байгаа УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хаших, хашихгүй гэдэг асуудалтай холбогдолтой санал хураалт байлаа. Энд сөрөг хүчнийхэн өөрсдийнхөө байр суурийг баталгаажуулж,  анхныхаа давааг давлаа гэсэн мэдээллүүд хэвлэлээр гарч эхэллээ. Тэгэхээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ? Энэ хуулийн төсөл төрийн байгуулалтын байнгын хороо руу хэлэлцүүлэгт шилжчихлээ.

Телевиз үзэгчиддээ энэ оройн мэндийг хүргэе. Тэгэхээр УИХ-ын хаврын чуулганаар “засгийн газрын  хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль. Энэ хуулийн гол үзэл баримтлал нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашиж болохгүй.Үүнийг салгах тухай хуулийн заалт.

2002 онд батлагдсан Үндсэн хуулийн гол заалтаар энэ тусгай байсан. Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлт гэдэг энэ өөрчлөлтийг 1999 онд өнөөдөр эрх барьж байгаа хүчин маань засгийн эрх барьж олонх байхдаа хийсэн өөрчлөлт. Олон маргаан дагуулсан асуудал байсан. Үүнээс  хойш 10-аад жил болсон.

Тэгэхдээ энэ хоёр улс төрийн хүчин 1996-2000 онд Ардчилсан нам, 2000-2004 онд хуучин МАХН дангаараа засгийн эрх барьж байсан. Түүнээс  хойших хоёр бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын сонгуулийн үр дүн ойролцоо суудалтай учраас хамтарч, эвсэж засгийн эрх барьж байсан тул ийм байдал хэвээрээ үргэлжилсээр ирсэн.

Тухайлбал, би 2008-2012 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын гишүүдтэйгээ энэ Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийг залруулъя гэсэн хуулийн төслийг өргөн барьж, санаачлаад явж байсан. Энэ санаачилсан гишүүдээс өнөөдөр давхар гэгдэх засгийн газрын гишүүд бүгд хамт байсан. Харамсалтай нь энэ хүмүүс маань өөрсдөө эрх баригч болоод засгийн газрын гишүүний албыг давхар хашихаараа нөгөө санаачилсан хууль, үзэл баримтлалаасаа өөр болсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн засгийн газрын гишүүнийг давхар хаших тухай байр сууринаас 180 градус эргэчихсэн.  

200-300 парламентын гишүүнтэй улс орнуудад ч парламентаасаа засгийн газарт орж ажиллах гишүүдийн тоог тодорхой хэмжээнд хязгаарладаг.

Оюутолгой, эх орны байгаль орчны тэнцвэрийн асуудал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, баялгийн хуваарилалтын талаар ярьж байсан. Энэ бүх амлаж байсан байр сууринаасаа 180 градус эргэснийг ард түмэн бүгд харж байгаа. Өнөөдөр 180 градус эргэчихсэн байгаа нэг асуудал нь давхар алба хашихтай холбоотой асуудал. Энэ бол асар их хор хохиролтой зүйл. 

Эх орны нийгэм, эдийн засгийн амьдрал, улс орны хөгжил, төрийн тогтолцоо, эрх мэдэл болон хариуцлагатай холбоотой, ажил үүрэг цалгардах зэрэг асуудлууд байгаа юм. Хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээс мандат аваад сонгогдоод ирсэн хүмүүс маань бүгдээрээ өөрсдийн баталсан хуулийн хэрэгжилтийг хангах, тэнд хяналт тавих  үүргээ биелүүлэхгүй л хуулийг хэрэгжүүлдэг, гүйцэтгэх эрх мэдэл бүхий байгууллагынхаа үйл ажиллагаанд оролцоод эхлэхээр төвөгтэй.

Нөгөө талаас манайх 76 УИХ-ын гишүүнтэй. 200-300 парламентын гишүүнтэй улс орнуудад ч парламентаасаа засгийн газарт орж ажиллах гишүүдийн тоог тодорхой хэмжээнд хязгаарладаг. Гэтэл манай улсад хязгаар байхгүй. Өнөөдөр шинэчлэлийн засгийн газрын бүрэлдэхүүн 19 сайдаас 17 нь УИХ-ын гишүүн байна. Ажил хариуцсан хүмүүс нь аргаа бариад хэлж байгаа.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...