2016.04.11

“Давхар дээл” улс төрийг буруу харагдуулдаг

УИХ-ын гишүүн Д.Батцогттой ярилцлаа.

Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж УИХ-ын гишүүд үзэж байх шиг байна?

Хаврын чуулган сар гаруйн хугацаанд хуралдана. Энэ хугацаанд олон чухал хуулиудыг батлах шаардлагатай. Хэлэлцүүлгийн шатанд хүлээгдэж буй олон хууль бий. Хаврын чуулганаар батлах эрэмбэ гаргаж байна. Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг үндсэндээ дөрвөн жил ярилаа. Тиймээс УИХ-д дэмжлэг авна гэдэгт эргэлзэхгүй байна. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг давхар хийх нь улс төрийг буруу харагдуулдаг.  Тиймээс Засгийн газар тусдаа байгуулагдан, УИХ хяналт тавьдаг болвол элдэв хэл, аманд оролцохгүй гэж үзэж байна. Тиймээс энэ хууль зөв цаг үеэ олж өргөн баригдлаа.

Хариуцлагын механизм байдаггүй гэж их шүүмжилдэг?

Монголын парламент олон улстай харьцуулбал жижиг парламент. Ийм жижиг парламентаас давхар Засгийн газарт гарахаар шүүмжлэл их болно. Ер нь Засгийн газрын гишүүд мөнгө шийдэх ажил хийдэг учраас УИХ-ын гишүүд тэр чигтээ мөнгө шийддэг мэт буруу ойлголт нийгэмд төрдөг. УИХ-ын гишүүд нэг ч зүйлд гарын үсэг зурж, мөнгө шийддэг хүмүүс биш. Зарим улс, оронд Засгийн газар бүхэлдээ гаднаас байгуулагдан, УИХ хяналт тавьж ажилладаг. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Засгийн газраа бүрэн хариуцах эрхийг олгочихвол сандал ширээ тойрсон хэрүүл намжих боломжтой.

             Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү