С.Ганбаатар гишүүний бухимдал дээд цэгтээ хүрчээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.07.01

С.Ганбаатар гишүүний бухимдал дээд цэгтээ хүрчээ

УИХ-ын бие даагч гишүүний нэг С.Ган­баатарын уур бу­химдал дээд цэгтээ хүрсэн бололтой.

Тэр­бээр бие даагч­дын зөв­лөлийн мэ­­­­дээллийн үеэр Зас­­­гийн газрын гишүү­­дийн суудалтай хо­л­­боо­тойгоор асуулт асуухад ёс­­той л “Го­тов нь ч ав­на уу, Шадав нь ч авна уу” гэдэг шиг хариулт өгөв.

Өөрөөр хэлбэл Засгийн газарт хэн байх нь чухал биш. Зөвхөн давхар дээлтэн байх нь л зохисгүй гэж ярьж байв. Тэрбээр “Монголбанкны ерөнхийлөгч ч байна уу, Эдийн засгийн хөгжлийн сайд байна уу хамаагүй. Давхар дээлтэй бүх сайд бушуухан огцроосой” гэсэн юм.

Мөн бие даагчид анхнаасаа давхар дээлийн эсрэг байр суурьтай байгаа гэдгээ ч дуулгав. Тиймдээ ч байр сууриа тууштай хадгалж яваа учраас бараг л “Долоон уулын цаагуур далд ор” гэж байгаагаас ялгаагүй шахам уурлаж бухимдаж байсан юм.