УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.05.05

С.Ганбаатар: Тэмцээд ялагдаж болно, тэмцэхгүй бол бид аль хэдийн ялагдсан байна

“UBS” телевизийн “Студи-4”  ярилцлагын шууд нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн С.Ганбаатар уригдан оролцлоо.

-          Хууль тогтоох байгууллагын амьдралд  анхаарал татсан үйл явдал болсон нь хоёр ч чуулган дамжин хэлэлцэгдэж байгаа, хүмүүсийн дунд их хүлээлт үүсгээд байсан давхар дээлийн тухай хууль юм.  Өөрөөр хэлбэл Монгол улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын болон УИХ-ын тухай  хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хийлээ. Эцсийн хэлэлцүүлэг хийж  яг хуулиа батлах дээр “баталъя” гэж санал хураасан ч олонх үгүй гэсэн учраас батлагдсангүй. Өөрөөр хэлбэл олон нийтийн хүлээлт талаар болчихлоо гэж хэлэх гээд байна л даа. Та энд ямар бодолтой байна?

Хүмүүс намайг тэмцэгч, тэмцэл хийдэг  гэж хэлэхэд би урам авдаг. Хэзээ ч өөрийнхөө төлөө биш, хүмүүсийн төлөө, нийтлэг эрх ашгийн төлөө хийдэг. Тэмцэл хийхийн нэг чухал санаа, байнга бодож явах ёстой зүйл нь ямар ч үйлдэлд тэмцлийг чин сэтгэлээсээ хийсэн бол тэндээс ямар нэгэн сайн үр дүн гардаг.

Дарга өөрөө өөрийгөө ерөнхий нягтлан бодоход тавиад байгаа явдлыг л зогсооё гээд байгаа юм.

Ард  иргэдээс авсан хоёр судалгааг үзсэн. 80 орчим хувь нь хууль баталдаг, хууль хэрэгжүүлдэг хоёр байгууллагыг салгаач ээ. Төр засагт харилцан тэнцвэржүүлсэн хяналт хэрэгтэй байна, идэж уугаад дууслаа гэдэг бол ард иргэдийн нийтлэг үзэл бодол. Үүнийг үл хүндэтгэсэн шийдвэр гаргасныг би л хувьдаа маш их цочирдсон. Өлсгөлөн, оюутолгой, цалин, тэтгэвэр, бензин гээд олон тэмцэл хийж байхдаа өнөөдрийнх шиг цочирдож үзээгүй. Нийт ард иргэддээ хандаж хэлэхэд бид итгэлээ алдаж болохгүй, үр дүнтэй, улам чамбай байх ёстой. Биднийг цөхрүүлэх, төрд бүр итгэл алдуулах сонирхолтой неолибералист гэдэг юм уу үндэсний цөөхөн элит хэсгийн бодлого байхыг үгүйсгэхгүй.

Харин бид тэр тусмаа улам тэвчээртэй, хатуужилтай, тууштай байх ёстой. Энд хоёрхон хүнээр ялагдлаа. Тэгэхээр миний хэлж чадах зүйл бол үүний хамгийн сайн зүйл нь нийт ард иргэд даяараа бараг сар гаруйн хугацаанд маш идэвхтэйгээр төр засгийн хамгийн арчаагүй, буруу зүйл нь хаана байна вэ гэдгийг харлаа. Эндээс ард түмнээсээ итгэлийг нь аваад сонгогдоод гараад ирчихсэн тэднийхээ өмнө шууд хариуцлага хүлээдэг УИХ нь өөрийнх нь өмнө хариуцлага хүлээдэг Засгийн газартаа үүрэг өгч, хариуцлага тооцох тэнхэлгүй болсноо  харуулж байгаа юм.

Засгийн газар нь буцаад зарим нэгэн  хүн рүү аргачлалаар эргээд нөлөөлдөг. Энэ бол засаглалын том хямрал. Энэ нь улс төрийн хямрал болдог. Цаашлаад эдийн засаг, нийгмийн хямрал руу явж байгаа. Үүнийг энэ утгаараа ойлгож авсан явдал бол сар гаруйн хугацаанд гарсан том үр дүн. Ямар ч тэмцэл, үйлдэл хийсэн бай сайн тал нь юу вэ гэдгээ л харж байх ёстой. Тэмцээд ялагдаж болно, тэмцэхгүй бол бид аль хэдийн ялагдсан байна. Энэ бол дараагийн том ялалтын суурийг тавьсан гэсэн үг.

Эндээс ард түмнээсээ итгэлийг нь аваад сонгогдоод гараад ирчихсэн тэднийхээ өмнө шууд хариуцлага хүлээдэг УИХ нь өөрийнх нь өмнө хариуцлага хүлээдэг Засгийн газартаа үүрэг өгч, хариуцлага тооцох тэнхэлгүй болсноо  харуулж байгаа юм.

Өөрөөр хэлбэл Монголын засаглалын хамгийн том өвчин, хууч, архаг арчаагүй байдал нь хаана байгаа вэ гэдгийг ард түмэн бид оношилчихлоо. Энэ нь том давуу тал. Нэгэнт иргэд үүнийг ойлгож, мэдэрсэн л бол хугацааны асуудал юм. Би хуульчидтай ярилцсан. Энийг дахин өргөн барина. Ганцхан Ерөнхийлөгчид энэ хуулийг өргөн бариарай гэсэн бурхны зарлиг байхгүй.

Хуульчидтай ярилцаж хэдийд өргөн барих, яах, ийх талаар зөвлөлдөнө. Энэ туйлын чухал реформ, засаглалын шинэчлэл юм. Ардчиллын үнэт суурь. Би энэ талаар хоёр сар орчим ярилаа. Юу гэвэл бид чинь 3 сая хүнтэй хоршоо шүү дээ. Эндээс 76 хоршооны даргаа сонгоод тавьчихдаг.

Дарга өөрөө өөрийгөө ерөнхий нягтлан бодоход тавиад байгаа  явдлыг л зогсооё гээд байгаа юм. Сайд төсвийн ерөнхийлөн захирагч гэж байгаа. Өөрөө мөнгөө мэддэг. Мөнгөө юунд зарцуулахаа өөрөө мэддэг. Дараа нь өөртөө хариуцлага тооцдог, өөрийгөө дүгнэдэг, өөртөө шагнал урамшууллаа тооцдог. Иргэд энэ талаар сайн мэдлэг авсан гэдэг нь хамгийн том амжилт.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...