”Давхар дээл”-ийг тайлах асуудлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулна
”Давхар дээл”-ийг тайлах асуудлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулна
2014.05.05

”Давхар дээл”-ийг тайлах асуудлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулна

УИХ дахь бие даагчдын бүлгээс мэдээлэл хийлээ. Тус бүлгээс УИХ-ын гишүүн Г.Уянгатай хамтран Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар болсон байна.  

Тодруулбал, "давхар дээл" буюу Үндсэн хуулийн 29.1 заалтад орсон УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно гэх заалтыг өөрчилж УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон чиг үүрэгт үл хамаарах ажил албан тушаал хавсарч болохгүй байхаар тусгажээ.  

Мөн тус хуулийн хэрэгжих хугацааг нарийн тогтоогоогүй бөгөөд үүнийг УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд тогтоох нь зүйтэй гэж тус бүлгээс үзэж байгаа аж.   Үндсэн хуулийн дээрх заалтыг өөрчилж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч болон Засгийн газраас санал авахаар өнөөдөр албан бичиг хүргүүлсэн байна. Мөн иргэдийн санал бодлыг бие даагчдын бүлэг болон Г.Уянга гишүүний цахим хуудсаар дамжуулан авах аж.