Б.Болор: Ардчилалын сүлд дууг ганц жил сонсоход болохгүй зүйл байхгүй
Энэ удаагийн “Ярилцах танхим ”-даа УИХ-ын гишүүн Б.Болорыг урьж улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-УИХ-ын хаврын чуулган завсарлаад нэлээд хоног өнгөрлөө. Чуулганы завсарлагааны хугацаанд ямар ажил амжуулж байна вэ?
-Хаврын чуулган завсарлаад нэлээд хугацаа төлөв малчдын амьдрал ахуй өнгөрчихлөө. Энэ хугацаанд руу чиглэсэн хуулийн төсөл мөн үндэсний их баяр наадам боллоо.
Гишүүд ажил амралтаа зохицуулаад явж байгаа байх. Миний хувьд өнөөдөр /өчигдөр/ Архангай аймаг явна. Зуны дэлгэр цаг учраас Архангайд очиж ажил амралтаа зохицуулна.
Чуулганы завсарлагааны үеэр нэлээд хуулийн төсөл дээр ажиллаж байна.
Гол болон нийгмийн даатгалын цогц хуулийн төсөл зэрэг хэд хэдэн томоохон төслүүд дээр ажиллаж байна.
Мөн төсөв дээр голлож ажилладагийнхаа хувьд ирэх оны төсөв хэрхэн хийгдэх талаар Сангийн яамтай хамтарч байгаа.
-Түүнээс гадна Гаалийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах хэсгийг ахлаж байгаагийн хувьд тус байгууллагын үйл ажиллагааны явцыг судлаж байна. Үр дүнг нь ирэх наймдугаар сард Төсвийн байнгын хороонд тайлагнах ёстой.
-Хаврын чуулганы төгсгөлд баярын уур амьсгал орчихсон үеэр нэлээд чухал хуулийн төслүүдийг баталчихлаа гэсэн шүүмжлэл байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Хаврын чуулган тодорхой хэмжээнд хийхээр төлөвлөсөн зүйлүүдээ хийж чадсангүй. Энд асар их улстөржилт явагдсан. Дан давхар дээл, царцаасан обьект гээд асуудал болгон дээр улс төржиж завсарлага авсан.
Энд УИХ дахь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бүх нам эвслүүд хамаатай. Маш тодорхой асуудал дээр завсарлага авна гэдэг улс төржиж байгаагийн тод жишээ. Монгол ардын намынхан царцаасан обьектын асуудал дээр завсарлага авсан нь цэвэр улс төржилт байсан.
Мөн ялгаагүй бусад нам эвслүүд ч гэсэн асуудлууд дээр завсарлага авсан нь төлөвлөсөн ажлуудыг нэлээд уясан. Наадмын өмнө хуулиудыг бөөндлөө гэж яригдаад байгаа. Би тэгж бодохгүй байна. Наадмын өмнө батлагдсан хуулиуд ихэнх нь эхний болон хоёр дахь хэлэлцүүлгээрээ орчихсон.
Зарим хуулийн төсөл нь хоёр жилийн өмнөөс хэлэлцэгдэж байсан. Түүнээс биш дөнгөж орж ирсэн хуулийг нүдээ аниад баталсан асуудал байхгүй. Эдгээр бүх хуулиуд Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд батлагдсан.
Тэр ч үүднээсээ хууль эрх зүйн орчныг нь зөв болгож өгөх зайлшгүй шаардлага байсан учраас баталсан.
Тогтоолын төслийн 100 хоногийн хугацаанд эрх зүйн орчныг нь сайжруулах зорилготой байсан.
Харин зарим нь 100 хоногийн дотор эдийн засаг сайжирна гэж буруугаар ойлгоод байна. Эрх зүйн орчныг нь сайжруулснаар эдийн засаг цаашид хөгжих боломж нь бүрдэх юм.
-Сөрөг хүчний зүгээс 100 хоногийн дараа үр дүн гарахгүй бол хариуцлагын асуудлыг ярина гэдгээ мэдэгдсэн. Энэ нөхцөл байдалд Засгийн газар унах эрсдэлтэй юм биш үү?
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг хүн болгон хүссэнээрээ ойлгоно. Сөрөг хүчнийхэн ингэж ойлгохыг хүссэн учраас л энэ мэт мэдээллийг тарааж байгаа. Эрүүл ухаанаар бодсон ч тэр яаж ч хичээгээд 100 хоногийн дотор эдийн засгийг босгож чадахгүй.
Гэхдээ би 100 хоногийн хууль эрх зүйн орчныг сайжруулж эдийн засгаа босгох ажлуудыг эхлүүлнэ гэсэн зорилготой гэж би ойлгож байгаа.
Тэгэхдээ эдийн засаг намар гэхэд ямар ч өөрчлөлт гараагүй цаашлаад УИХ-аас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт муу байгаа тохиолдолд бид Засгийн газартай хариуцлагын асуудлыг ярихаас өөр аргагүй Ер нь Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн тогтоолын төслийн жагсаалтай Засгийн газар бүтцээ зөв болгох гэсэн заалт орсон байгаа.
Үүний дагуу Засгийн газар бүтцээ эргэж харах цаг нь болсон. Энэ Засгийн газар бол улс төрийн намуудаас нэг нь ч олонх болж чадаагүй нөхцөл байдалд байгуулсан. Өнөөдрийн байдлаар тодорхой хэмжээний улс төрийн амлалтаа хэрэгжүүлсэн энэ цаг үед Засгийн газар унахаасаа илүү бүтэцдээ өөрчлөлт хийх асуудлыг ярих хэрэгтэй байна.
-Магадгүй энэ бүтцийн өөрчлөлт Эдийн засгийн хөгжлийн сайдаас эхлэх болов уу. Намрын чуулганы нээлтийн дараагаар энэ асуудлыг хэлэлцэхээр байгаа?
-Эдийн засгийн хөгжлийн сайдыг би хувьдаа сайн ажиллаж байгаа гэж дүгнэдэг. Өнөөдөр энэ хэмжээний бонд босгож өнгөрсөн жил хүнд байдалд орох байсан эдийн засгийг аварч үлдэж чадсан.
Эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр яагаад энэ хэмжээнд хүрсэн бэ гэхээр бүх зүйл тодорхой. Манай улсын гол экспортын нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр уначихсан байгаа.
Буруу бодлого явуулаад ийм нөхцөл байдал үүссэн хэрэг огтхон ч биш. Үүнийг эдийн засагчид бүгд л ойлгож байгаа. Түүнээс гадна нүүрсний экспорт гэдэг зүйл сүүлийн хоёр жил манайд байсангүй.
Энэ хэнээс болсон бэ гэдгийг ч бүгд мэдэж байгаа. Тийм учраас Эдийн засгийн сайд энэ нөхцөл байдалд харин ч сайн ажиллаж байгаа. Ажлынхаа үр дүнг бол үзэх л хэрэгтэй. Яах гэж Эдийн засгийн хөгжлийн яам гэж байгуулсан юм.
Энэ бол сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд тогтвортой ажиллах зорилготой. Тийм учраас бүтцийн өөрчлөлт Эдийн засгийн хөгжлийн сайдаас эхэлнэ гэхээсээ илүү ажлын давхардлыг арилгах бүтцийн өөрчлөлт байх хэрэгтэй болов уу гэж харж байгаа.
-Хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуулийг баталсан. Гэвч манай улсын цаг уурын онцлогоос болоод энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах улирал нь дуусаж байна. Ер нь хууль батлах гэж их хугацаа алдаж байна гэх шүүмжлэл ихээр гарч байна?
-Тийм. Хугацаа алдаад байгаа гэдэг бол үнэн. Манайх популизмын чиглэлийн улс төрөөсөө гарч чадахгүй байна. Уг нь энэ чиглэлийн шилжилтийн үе 10 жил үргэлжлээд л дуусдаг.
Гэтэл манайх 24 жил өнгөрчхөөд байхад гарч чадахгүй байна. Бид үүнийг өөрчлөх гэж их зоригтой алхам хийж байгаа. Ер нь бүхий л улс орон зах зээлийнхээ жамаар хөгждөг.
Бид ч мөн энэ замыг сонгосон. Хамгийн гол нь зөв явуулах шаардлагатай. Зөв явуулахад маш их өөрчлөлтийг хийх хэрэгтэй болж байгаа. Гэтэл энэ өөрчлөлтүүд олон хүнд таалагдахгүй байна. Шулуухан хэлэхэд, хуучуулд таалагдахгүй байгаа.
Сөрөг хүчнийхэн сүүлийн 24 жилийн 20 жилд нь төр барьж бодлого гаргасан. Эдгээр хүмүүсийн зөв зүйтэй ажил бий. Гэвч үүний хажуугаар хийсэн алдаануудыг нь засахад маш их өөрчлөлт шаардагдаж байна. Үүнийг хийх гэхээр хүмүүст таалагдахгүй байгаа юм.
Гэхдээ хийх л болно. Сөрөг хүчний зарим гишүүд ч мөн үүнийг ойлгож байгаа. Хамгийн гол нь хийхдээ зөв хийх хэрэгтэй. Манайхан популизм гэдэг юманд бүр дасчихсан байна.
Хэдэн камер харахаараа ард түмэн гэж орилодог. Бодит үнэн дээрээ ард түмнийхээ эсрэг шийдвэр гаргадаг. Түүнээс гадна зурагтаар гарч л байвал сайн улстөрч гэж ойлгох хандлага байдаг. Гэтэл яг өрөөндөө суугаад бичиг цаастайгаа зууралдцаг хүмүүс ард нь үлддэг.
Өрөөндөө сууж хуулиа уншдаггүй мөртлөө камер харж орилодог нөхдүүд бол их мундаг болж харагддаг энэ байдлыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай.
Энэ мэт улс төрөөс хамааралтай зүйлийг багасгах хэрэгтэй. Тэгэхгүй бол улс төр гэдэг зүйл өөрөө ард түмний тархийг угаагаад байна. Өнөөдөр улс төрчид хоорондоо хэрэлдэж, нэг нэгнээ муулж байвал их сонирхолтой болчхоод байна. Гэтэл улс төр жамаараа хөгждөг тогтолцоондоо орохгүй бол популизм гэдэг зүйл салахгүй.
-Ирэх наймдугаар сард хоёр хөрш орны төрийн тэргүүнүүд манай улсад айлчлах гэж байгаа. Энэ айлчлалаас ямар үр дүн хүлээж болох вэ?
-Намайг Гадаад харилцааны яаманд ажиллаж байхад бид нар гадныхныг Монголд ирээч гэж их гуйдаг байсан. Гэтэл өнөөдөр тийм биш болсон байна. Өөрсдөө ирье гэж ярьдаг болж. Энэ юу хэлж байна вэ гэхээр манай улсын нэр хүнд олон улсын зах зээлд маш өндөр байгаа.
Тийм учраас бусад улс орнууд энэ хэмжээнд нь манайхыг үнэлж байна. Бид Япон, Орос, Хятад гэсэн стратегийн гуравхан түншлэлийн оронтой. Энэ бол бүх, талаараа хамтарч ажиллана гэсэн үг. Тиймээс бид дээрх гурван улстай хамгийн ойр харилцаатай байх хэрэгтэй.
Тэр ч утгаараа Ерөнхийлөгч энэ цаг үед Япон улсад айлчилж байна. Мөн хоёр хөршийн төрийн тэргүүнүүд манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаа. Энэ үеэр нэлээд чухал асуудлуудыг шийднэ. Тухайлбал, Засгийн газар хоорондын комиссын хурлаар шийдвэрлэгдчихсэн боловч дээд төвшиндөө яригдахаар хүлээгдэж байгаа асуудлууд байгаа.
Энэ ажлуудыг шийдвэрлэчих болов уу гэж харж байна. Төрийн тэргүүнүүдийн айлчлал ганц төмөр замын асуудлыг биш дэд бүтэц хамтын ажиллагаагаа сайжруулах гээд олон бэрхшээл байгаа. Бид нэгэнт л энэ газраас нүүлгээд явчихгүйгээс хойш хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай байх хэрэгтэй. Тиймээс ч энэ хоёр айлчлалд их ач холбогдол өгч байгаа.
-Улс төрийн хүчнүүд сүүлийн үед Үндэсний их баяр наадмаар улс төржих боллоо гэж их шүүмжлүүллээ. Энэ нь мэдээж баярын нээлт “Хонхны дуу”-гаар эхэлсэнтэй холбоотой. Яах аргагүй улс төржилт газар аваад байх шиг байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Би үүнийг улс төржсөн асуудал гэж харсангүй. Гадаад харилцааны яаманд байхад жил болгон Үндэсний их баяр наадмаа жил болгон өөр өөр өнгө төрхтэйгөөр хийхийг зорьдог байсан.
Энэ жил оролцоогүй болохоор нарийн асуудлыг нь сайн хэлж мэдэхгүй байна. Бид Үндэсний их баяр наадмаа Ардын хувьсгалын, Их Монгол Улс байгуулагдсаны гэж нэрлэдэг. Гэвч Ардчилсан хувьсгалыг мартаж болохгүй.
Энэ бол Ардын хувьсгалаас дутахааргүй бүхэл бүтэн нийгмийг өөрчилсөн хувьсгал болсон. Энэ хувьсгалыг бид дурсах нь зүйтэй. Яагаад энэ жил дурссан бэ гэхээр Ардчилсан хувьсгал 1990 оны цагаан морин жил болсон.
Энэ жил бас морин жил. Түүнийг л бэлэгдэж энэ дууг явуулсан байх гэж бодсон. Бид Ардын хувьсгалын дууг 70,80 жил сонссон. Ардчилсан хувьсгалын сүлд дууг ганц жил сонсоход болохгүй зүйл байхгүй болов уу. Үүнийг харин ч улс төржүүлж байна. Зүгээр хонхны дуу явж байна гээд өнгөрөөж болох зүйл.