Содбаатар.Я 2014.05.09 | Сайт: Vip76.mn

Я.Содбаатар: Нэг талаар нээсэн юм шиг, нөгөө талаар төрийн хүнд сурталыг нэмсэн байна

Я.Содбаатарын асууж, Д.Ганхуяг хариулав

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ тухай хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт нар танилцууллаа.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого баталсантай нийцүүлхээр өргөн барьсан юм.

Гишүүдийн 51.7 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Я.Содбаатар: Нэг талаар нээж байгаа юм шиг, нөгөө талаар төрийн хүнд сурталыг нэмсэн заалтууд байна

"Тусгай хамгаалалтай бүс нутгийн хилийн зурвасыг УИХ-аас салгаж, Засгийн газар мэдлийг нь авах гээд байна вэ? Үүний цаана ямар зорилго байна вэ. Яагаад гэвэл үүнийг дагаад хууль чинь нилээн гацах байдал руу орно. Энэ заалтын ард эдийн засгийн нилээд том  агуулга, тодорхой ордуудын асуудал байгаа. Харин хилийн зурваст тодорхой эрэл хайгуулын ажлыг социолизмийн үед нилээд сайн хийчихсэн шүү дээ. Ингэж УИХ-д байгаа эрхийг Засгийн газарт авах гээд байгаа энэ заалтаа эргэж хараач ээ. Бид 4 жилийн өмнө хайгуулын лицензийг зогсоосон. Одоо үүнийг эргэж нээхдээ яагаад ийм их хүнд суртлын механизм оруулаад ирэв? Зогсоохоос өмнөх хуулийн процессор явчихгүй заавал жилийн өмнө мэдэгддэг, агентлагаас асуудаг гэх мэт. Ингэж төрийн захиргааны оролцоог нэмснийг юу гэж ойлгох вэ? Хайгуулын талбайд 3 жилдээ хэсэгчлэн болон бүхэлдээ шилжүүлж, худалдаж болохгүй, түүний дараа 10 хувиа, дараа нь 20 хувиа улсад заавал өгнө гэсэн юм. Том талбай эзэлдэг, хэвтээ байрлалтай талбай чинь болох юм уу?"

Д.Ганхуяг сайд хариулав Хилийн тухай асуудлыг хуулийнхаа дагуу зааж өгсөн. Энэ тусгай хамгаалалттай газар нутагтай ямар ч холбоогүй юм. Хэлэлцүүлгийн явцад ярилцаж болно.