Байр суурь2 мин унших
Л.Энх-Амгалан: Гадны хөрөнгө оруулагчдын хувьд Монгол цорын ганц сонголт биш шүү
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ тухай хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт нар танилцууллаа.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого баталсантай нийцүүлхээр өргөн барьсан юм.
Гишүүдийн 51.7 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Л.Энх-Амгалан гишүүн асуулт асууж, хариулт авлаа
Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгчөөс санаачлаад нэг хуулийн төсөл олон нийтээр хэлэлцэгдээд дэмжлэг аваад явж байна гэж сонссон. Энэ хуульд Ерөнхийлөгчийн хуулийн төсөл туссан уу? Энэ хуульд хийгдэж байгаа өөрчлөлтийг дотны болоод гадны хөрөнгө оруулагчдад маш том хүлээлттэй байна. Бодлогын бичиг төрийн зохицуулалт ямар байх вэ гэдгийг хийж өгсөн. Тэгэхээр үүнийг хууль баталгаажуулж өгөх ёстой. Хуулийн төсөлд энэ талын ямар зохицуулалт орсон вэ? Энэ хуулийг боловсруулахад мэргэжлийн байгууллага, ялангуяа Уул уурхайн үндэсний ассоциацийн саналыг ерөөсөө аваагүй гэсэн. Цаашид энэ мэргэжлийн байгууллагуудынхаа саналыг авах нь зөв юм.
Сэтгүүлч batzaya

