“УИХ-ын гишүүнтэй ярилцах цаг” ээлжит нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцлоо. -Тэгэхээр юуны өмнө УИХ-ын чуулганаар “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал дэмжигдсэн байгаа. Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага нь юу байв? Хайгуул гэдэг өөрөө шинэ салбар. Хайгуулд хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг шинэ хөрөнгө оруулалт гэж ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас эмх замбараатай явуулах ёстой гэсэн үүднээс хуулийн төсөл орж ирж байгаа. Өнөөдөр энэ хууль батлагдсанаар Монгол улсын нийт газар нутгийн 30 орчим хувьд нь ашигт малтмалтай холбоотой эрэл, хайгуул, ашиглалт явуулах боломжтой болж байгаа юм. Өвөг дээдсээс үлдээсэн баялгийн ач холбогдлыг ойлгоё гэдэг зорилттой. Бодит статистик маягийн мэдээллийг харахаар 2006 онд ашигт малтмалын тухай хууль батлагдаж гарснаас хойш 2010 оныг хүртэл жилд дунджаар 200 орчим сая долларын хөрөнгө оруулалт хайгуулын ажилд орж ирсэн байдаг. Гэтэл 2012-2013 оны хооронд 58 хувиар буурсан. Тэгэхээр энэ асуудлыг шийдье. Дэлхий даяараа хариуцлагатай уул уурхай гэж ярьдаг. Тийм учраас хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг оруулж өгсөн. Орон нутагтайгаа яаж хамтарч ажиллах юм, өртөг зардлаа яаж ил тод байлгах юм, нэгэнт ашиглалтын тусгай зөвшөөрлөө авсан бол хүмүүсээ халах, үйл ажиллагаагаа зогсоох тухай байж болохгүй гэсэн байгаа. Монгол улсын эдийн засаг, санхүү, төсөв, мөнгөний бодлого гэж хуваагддаг. Энэ дотроо уул уурхайн салбар нөлөөтэй болсон байна. Тийм учраас Монголчууд бүгд энэ хуулиараа дамжуулж өвөг дээдсээс үлдээсэн баялгийн ач холбогдлыг ойлгоё гэдэг зорилттой өргөн баригдаж байгаа хууль. - Нөгөө талаас Ашигт малтмалын дарга, асан одоо хуулийн дагуу ял эдэлж байгаа хүний хууль бусаар олгосон 100 гаруй лиценз нь шинэ батлагдах хуулийн хүрээнд эргэж олгогдоно гэсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр өмнө нь хууль бус гэж хураагдаж байсан лиценз аж ахуй нэгжүүдэд нь давуу эрхтэйгээр олгоно гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? Энэ хуулиар хэд хэдэн асуудлыг шийдэх байх гэж ойлгож байгаа. Монгол улсын төрөөс хайгуулын тусгай зөвшөөрлийг олгочихдог. Тэгэнгүүт хүмүүс эсвэл баялаг бүтээгчид лиценз өгчихсөн учраас эрсдэл хийж, эрж хайж олъё гэдэг. Энэ бол ресторанд оруулж байгаа хөрөнгө оруулалттай харьцуулахад эрсдэл ихтэй зүйл байдаг. Тэгсний дараа төрөөс хууль гаргаад хүчингүй болгох, эсвэл хэн нэгэн төрийн албан хаагчийн буруугаас тэр тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгочихдог. Тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгочихсон учраас нөхөн олговрыг нь олгох учиртай. Тэгсэн мөртлөө тэр аж ахуйн нэгжүүдийн хайгуулд зарцуулсан хөрөнгийг шийдэж өгдөггүй. Энэ болохгүй. Тиймээс энэ асуудлыг нэгдүгээрт, Монгол улсын төрд хохиролгүйгээр шийдэж өгнө. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгочихсон учраас нөхөн олговрыг нь олгох учиртай. Хоёрдугаарт, шүүхийн шийдвэр нь өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтаар шийд гэж явдаг. Гэхдээ Ашигт малтмалын тухай хуульд өнөөдөр орж байгаа өөрчлөлтөөр хайгуулын зөвшөөрлийг төрөөс тогтоосон нутаг дэвсгэрт олгох тэр боломж нээгдсэнээр тэр аж ахуй нэгжтэй хамтран ажиллах нөхцөл бүрдэж байгаа Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ тухай хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт нар танилцууллаа. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого баталсантай нийцүүлхээр өргөн барьсан юм. Гишүүдийн 51.7 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Л.Энх-Амгалан гишүүн асуулт асууж, хариулт авлаа Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгчөөс санаачлаад нэг хуулийн төсөл олон нийтээр хэлэлцэгдээд дэмжлэг аваад явж байна гэж сонссон. Энэ хуульд Ерөнхийлөгчийн хуулийн төсөл туссан уу? Энэ хуульд хийгдэж байгаа өөрчлөлтийг дотны болоод гадны хөрөнгө оруулагчдад маш том хүлээлттэй байна. Бодлогын бичиг төрийн зохицуулалт ямар байх вэ гэдгийг хийж өгсөн. Тэгэхээр үүнийг хууль баталгаажуулж өгөх ёстой. Хуулийн төсөлд энэ талын ямар зохицуулалт орсон вэ? Энэ хуулийг боловсруулахад мэргэжлийн байгууллага, ялангуяа Уул уурхайн үндэсний ассоциацийн саналыг ерөөсөө аваагүй гэсэн. Цаашид энэ мэргэжлийн байгууллагуудынхаа саналыг авах нь зөв юм. Д.Ганхуяг сайд хариулав: Энэ хууль яг Эрдэс баялгийн бодлоготойгоо уялдаж хийгдсэн байгаа. Ерөнхийлөгчийн ТГ-ын дэргэд энэ хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсэг 208-2012 онд ажиллаж байсан. Нэг хуулийн төсөл гаргаад олон нийтээр хэлэлцүүлсэн нь асар их шүүмжлэлтэй тулгарсан учраас Эрдэс баялгийн бодлого боловсруулах ажлын хэсэг гаргаад энэ бодлоготойгоо уялдуулж хуулийг өөрчлөлт оруулах төслөө боловсруул гэсэн шийдвэр гаргасан. Тэгэхээр үүнээс өөр хуулийн төсөл байхгүй гэж ойлгож байгаа. Төрийн зохицуулалтыг яг бодлоготойгоо нийцүүлсэн байгаа. Мэргэжлийн холбоо, эрдэмтэдтэй маш олон удаа хуралдсан байгаа. Бүх саналыг бас авах боломжгүй. Л.Энх-Амгалан гишүүн санал хэллээ Бид хөгжих ёстой салбараа дэндүү их улстөржүүллээ шүү дээ. Цаашдаа би уул уурхай бол улстөргүйгээр эдийн засгийн салбар болж хөгжих ёстой гэсэн ойлголттой байдаг. Хамтарч Засгийн эрх барьж байгаа Эвслийн бүлгийн төлөөлж байгаа гишүүд нь засгийн газраасаа өөр зүйл яриад байгаад ойлгохгүй байна. Эсвэл хоёр засгийн газартай болчихсон юмуу. Эдийн засгийн хүндрэлээс гарах тухай сүүлийн нэг сар л хэлэлцлээ шүү дээ. Яаж гарах юм бэ ? хамгийн түрүүнд уул уурхайн салбараа хөгжүүлж байж хүндрэлээс гарах юм байгаа биз дээ. Энэ салбар экспортын 90, ДНБ-ын 40 орчим, Төсвийн орлогын 40 орчих хувийг энэ салбар хийж байна.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ тухай хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт нар танилцууллаа. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого баталсантай нийцүүлхээр өргөн барьсан юм. Гишүүдийн 51.7 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Б.Бат-Эрдэнэ гишүүн асуулт асуулаа Манай гишүүд тойруулаад асуугаад байгаагийн гол санаа нь Монголын талын 50 хувийг хүчингүй болгох заалт энд байна. Өнөөдрийн Улстөрчид, улстөрийн бүлэглэлүүдийг Ноён хутагтын хэлдгээр “ичиг ичиг” гэмээр байна. 2006 оны ашигт малтмалын хуулийн хуулийн төрийн оролцооны 34, 51 хувийг нэмэгдүүлэх ёстой гэж бид хамтдаа тэмцэж явсан. Гэтэл одоо уул уурхайн яамыг хариуцаад өөр болжээ. Улстөрийн хүчнүүд 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө төрийн оролцоотой холбоотой тодорхой зорилтуулдыг тусгасан байгаа. /тодорхой заалтуудыг уншиж өгөв-бичлэгээс үзнэ үү/. Б.Бат-Эрдэнэ гишүүн санал хэллээ Энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Сүүлийн 20 гаруй жил завхарсан уул уурхайн асуудлыг цэгцлэх эрхийг ард түмэн бидэнд өгсөн. Эх орон өвөг дээдсийнхээ өвлүүлсэн байгалийн баялагийг улс орны хөгжил, ард түмэн сайн сайхан амьдралд тэгш, шударгаар хувиарлах зарчим алдагдсан. Үндэстэн дамнасан компаниуд, тэдэнтэй гар хөл болсон дотоодын олигархи бүлэглэлүүдийн цөлмөдөг гажуу тогтолцоо бий болсон.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ тухай хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт нар танилцууллаа. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого баталсантай нийцүүлхээр өргөн барьсан юм. Гишүүдийн 51.7 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Д.Ганбат: Урт нэртэй хууль дээр ухралт хийж болохгүй Нэг жил уур уурхайн лицненз хаасан ч үр ашгаа өгч байна. Энэ төсөлд авах ч, хаях ч зүйл байна. Тухайлбал, Урт нэртэй хууль дээр ухралт хийж болохгүй. Монгол улсад ой мод, гол горхи асар багасаж байна. Манай Гурванбулаг сум усгүй болчихсон байх жишээтэй. Тэнд алтны уурхай гарчихсан нутгийн иргэдийн ихэнх нь эсэргүүцсэн байдалтай байна. Би МХЕГ болон Уул уурхайн яамд бичиг хүргүүлчихсэн байгаа. Гадагшаа гарч байгаа экспортын 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн бий. Тиймээс үүнийг дэс дараалалтай, эмх цэгцтэй гаргах ёстой. Х.Болорчулуун гишүүн төслийг дэмжиж санал хэллээ Хуулиа гаргах, уул уурхайн баялгаа ашиглаж, олборлох , гэрээ хийх талаар үг хэлсэн болгоныг улстөржүүлж болохгүй.