2019.03.26-ны өдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нэгдсэн хуралдаанд танилцуулж гишүүд асуулт асууж санал бодлоо илэрхийллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Энэ хууль батлагдаад явах байх гэж бодож байна. Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах үед уул уурхайн сайдын зүгээс хэлж байсан. Энэ хууль батлагдахаар далд эдийн засаг бий болно, хулгайг зогсоож чадахгүй, хууль бус хил давуулалт ихсэнэ тийм болохоор хэцүү байна гэж байсан. 20 жил хууль хийж байсан хууль зүйн сайд маань энэ тогтолцоог бий болгосон. Одоо би уул уурхайн сайдаас юу асуух гээд байна гэхээр энэ хуулийг баталсанаар алтны хууль бус наймаа ихсэнэ гэсэн тэр байр суурь хэвээрээ байгаа юу? жишээлбэл 5 хувь гэх юм бол өмнө авч байснаас хамаагүй өндөр татвар авах боломжтой гэж ойлгож байна. Бид нэг хууль баталдаг дараа нь гай болсон гэж хэлдэг. Ухдаг амны тоо нь цөөрөөгүй хулгайгаар л хил давуулахгүй бол татвар нэмэгдэж байхад орлого нэмэгдэнэ биз дээ? Орлого хэдэн хувиар нэмэгдэх вэ?
2019.03.26-ны өдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нэгдсэн хуралдаанд танилцуулж гишүүд асуулт асууж санал бодлоо илэрхийллээ. УИХ-ын гишүүн М.Билэгт Бид ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар сүүлийн 2 сар нилээн маргаантай байлаа. Аливаа улс орон өөрийн үндэсний онцлогт тохирсон эдийн засгийн бодлогоо боловсруулдаг. Тэгэхээр зэрэг газрын доорх баялагаа буюу алт олборлож байж валютын эх үүсвэрээ бүрдүүлж эдийн засгаа хөгжүүлэе гэж сүүлийн 20-иод жил ярьлаа. Гэтэл Монголчууд бид чинь өөр онцлогтой ард түмэн. Мал аж ахуйн соёл иргэншилээ байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч байна. Бид валютын эх үүсвэрээ бүдүүлэх энэ бодлогоо өөрийн үндэсний онцдлогт тохируулж боловсруулах хэрэгтэй байна. Мал аж ахуйн салбараас эдийн засгаа өсгөх, иргэдээ ашигтай орлоготой болгох бүх боломж нь байна. Энэ дээр засгийн газар цаашид цогц бодлого боловсруулж ажилламаар байна.
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн М.Билэгт: “Байгалиа сүйтгэж, нөхөн сэргээгдэхгүй болгуулаад, 2 их наядын үнэ бүхий алтыг бичил уурхайчдаас худалдаж авч байна. Уг нь эдийн засгийн өсөлт гэдэг бол иргэдийн амьдрал дээшлэхийг хэлнэ. Зөвхөн уул уурхайгаас хамааралтай байдлаас салах, өөр салбараас эдийн засгаа өсгөх арга замыг энэ Засгийн газар тодорхойлох ёстой. Нөхөн сэргээгддэг баялаг буюу мал аж ахуйн салбараас 850 сая ам.доллар байтугай валютыг бий болгох боломжтой. Махны үйлдвэрүүд баригдаад байна л гэдэг. Үүнийг Засгийн газар бодлогоор экспортод гаргахыг дэмжихгүй бол үйлдвэрүүд дөнгөж 10%-иа л ашиглаж байна. Ийм байхад 137 тэрбум ам.долларыг оруулж ирсэн. Тэгвэл 100 хувь ашиглаад эхэлбэл алтнаас ч илүү их валютыг бий болгох боломжтой. 1984 онд Монголын Засгийн газар валютынхаа нөөцийг нэмэгдүүлэхийн тулд ноолуураар эх үүсвэр бий болгоё гэж ямаан сүргээ өсгөх бодлого гаргасан. Гэтэл өнөөдөр бид газраа ухах, нүүрс, алтаа гаргаж зарах арга л яриад байна. Бид 1 доллар олохын тулд 15 долларын нөхөн сэргээлт хийх байгалиа сүйтгэж байгаа шүү.”
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: “Алтны татварыг 2,5%-иар хэвээр нь үргэлжлүүлэхийг дэмжихгүй байгаагаа би өмнө нь хэлсэн. Миний санал бол 5%-ийн татвар тогтоо. Уурхайн аман дээрээ хэдий хэмжээний алт олборлож байгааг бид хянах бололцоогүй. Зөвхөн Монголбанкинд тушааснаар нь л тоолдог. Ийм замбараагүй байж болохгүй. Талхны үйлдвэр хашаанаасаа хэдэн талх гаргаж байгаагаар үйлдвэрлэлийг нь тооцож болохгүй биздээ. Олборлогч компаниудаа хөөрхий гэх юм. Газар дээр нь очоод харахаар задарсан харагдаж байдаг. Эдгээрт хяналт тавих ёстой байтал эсрэгээрээ зай тавьж өгөөд байх юм. Уурхайн амнаас ухаж гаргаж байгааг нь тоолоод гаргаж болдоггүй юм уу? Технологийн хүчин чадал ямар байгааг тогтоож чаддаггүй юм уу? Цаасан дээр мэдээ мэдээлэл нь ирж байгаа биздээ. Илт наймаа цаана нь яваад байгааг харсаар байж, хилээр хууль бусаар гаргаад байна гэдэг үгээр халхалж 2,5%-ийн татварыг үргэлжлүүлэх гээд байна. Үүнийг дэмжихгүй. Харин хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй.”
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Алтны татварыг 2,5% хэвээр үлдээх саналыг дэмжихгүй байна. Ядаж 4%-д хүргэх ёстой гэж үзэж байна. Алтны нөөцийг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа нь зөв ч татвар нэмэгдэхээр хилээр гаргаад байна гэдэг. Үүнийг шийдвэрлэх боломж байгаа. Бүх л аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахдаа төлөх ёстой бүх л татвараа төлж байна. гэтэл нөхөн сэргээлт хийхгүй, байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох арга байхгүй байгаа нь төрийн хариуцлагагүйг харуулж байна. УИХ-д банк, олборлогч компанийн төлөөлөл байж байдаг. Тиймээс эрх ашиг энд дунд харагдаад байгаа юм. Угтаа бол Монгол Улс ашиг сонирхлыг хязгаарлах хууль гарчихаад байгаа. Тиймээс ийм асуудал дээр өөр байр суурьтай байх ёстой гэж үзэж байна. Онцгой бүсэд байгаа, алт олборлох үйл ажиллагааг цэгцлэх шаардлагатай л гэж үзэж байна. Жишээ нь Хэнтий аймагт Гутайн давааны шороон орд гэх мэт компаниуд олон бий.”