УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: "Энэ хуульд давхардал арилгах гэх нэрээр өнгөц засвар л хийхгээд байх шиг харагдаж байна. Төрийн бодлого, түүнрүү чиглэсэн өөрчлөлт байна уу? Өнгөрсөн хугацаанд Монголын төр бодлогогүй явсаар ирсэн. Энэ нь боловсон хүчний мэдлэг чадварын хомсдол, хариуцлага, дээрээ суудлаа олохгүй байсантай холбоотой. Дэлхий дахинд 1 долларын бүтээгдэхүүн авах гэж байгальдаа 15 долларын хохирол учруулдаг. Тэгвэл манай улсад хохирол ямар байгааг асуухаар хэн ч мэдэхгүй, хариулахгүй байна. Баялагийн өгөөж ард түмэнд хүртээл байдаггүй. Монголын 1/3 нь ядуу. Ийм их баялагаа зөв менежментээр хуваарилж чаддаггүй. Төрийн бодлогогүй учраас л ийм байгаа юм. Энэ төрийн бодлого хэзээ УИХ-д оруулж ирэх гэж байна вэ?"
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн А.Ундраа: "Хуулийн 2 дугаар зүйлд ажлын хэсгийн зүгээс үг үсэг, тэмдэгтийн засвар хийх шаардлагатай байна гэж харагдлаа. Жишээ нь боловсруулах үйлдвэр гэж байна. үүний тулд өмнө нь маш сайн бэлтгэл ажил хэрэгтэй. Мэргэжлийн нарийн судалгаа хэрэгтэй байх. Мөн логикийн алдаатай зүйлсхарагдаж байна. Үүнийг дараа нь ажлын хэсэгт хүргүүлнэ. 48.10 дугаар заалтанд Тусгай зөвшөөрөл эзэмшигч тухай жилд олборлосон бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын ба орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 1 дүгээр улиралд багтаан олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын албаар дамжуулан ... гэж байна. Энэ байгууллагаар дамжих нь Засгийн газрын байгууллага гэж харж болох ч олон улсын стандартыг даган мөрдөх, авлига ба бусад хууль бус зүйлсээс сэргийлэх юм гэж харагдаж байна. Гэхдээ тайлангийн хяналт хэр байна вэ? бид өөрсдөө хянаж чадаж байгаа юу? тодорхой бус зүйлс харагдаж байна. үүнийгээ сайжруулаарай."
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа орон нутгийн эрх мэдэл, нутгийн иргэдийн санал дээр тулгуурлах зохицуулалт оруулж өгнө үү? Стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аймгийн засаг даргатай гэрээ байгуулна. Бусад нь сумын засаг даргатай гэрээ байгуулна гэснийг дэмжиж байна. Нөгөө талаараа АМНАТ-ын тодорхой хувийг орон нутагт төвлөрүүлнэ гэсэн нь төсөв хууль эрх зүйн орчинтой нэгдэж, давхар ач холбогдолтой байна. Орон нутагт байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид нийгмийн хариуцлагын асуудал, багийн иргэдийн нийтийн хурал хууль эрх зүйн орчиндоо тусгах шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд Тост, тосон бумбын газар нутгийг төр тусгай хамгаалалтад авсан. Засгийн газар хилийн хязгаарыг тогтоосон. гэвч тухайн газар уул уурхайн тусгай зөвшөөрөл олгосон гээд иргэдийн дунд мэдээллийн зөрүү ойлголт яваад байна үүнийг тодорхой болгож, нэгдсэн ойлголт өгөх хэрэгтэй байна."
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн хэлэлцэх эсэхийг үргэлжилэн хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төслийг хэлэлцэхийг түр хойшлуулах горимын санал гаргалаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Монгол Улс газрын тосны чиглэлээр үйлдвэр байгуулж, Энэтэхэгийн хөрөнгө оруулалт авахаар болж байгаа энэ үед Уул уурхайн яам салбарын хуулиудаа цэгцэлж байгаа нь зөв гэж дэмжиж байна. Би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнд албан бичиг хүргүүлсэн. Үүнийхээ хариуг авч байгаад хуулийн төслийг хэлэлцвэл хардалт багатай байх боломжтой гэж бодож байна. Засгийн газар АНУ-ын газрын тосны компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээний эрхийг Газрын тосны газарт өгсөн байдаг. Үүний дагуу гэрээ байгуулагдсан. Мөн хуульд цуцлах эрх нь Засгийн газарт олгогдсон ч АМХЭГ-ын дарга Петро чайна дачин тамсагт бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Харамсалтай нь манай талд ингэх боломжгүйгээр гэрээ байгуулсан учраас уг компанид бүтээгдэхүүний эрхийг өгсөн. Манай талаас эргэн гэрээг авч үзэх боломжгүй болсон. Үйлдвэр явагдахад түүхий эдээ хангахад зарим нэг "дүлзэнгүүд" ингэж эрх ашиг өгснөөс болоод бид бүтээгдэхүүнээ алдсан. 2007 онд бүтээгдэхүүнээс 1 долларын авлига авч байж магад гэсэн мэдээллээр шалгаж байтал АМГТХЭГ-ын дарга нас барсан. Хуульдаа нэг компанид бүрэн эрх олгосноор манай улсад ашиггүй, хохиролтой байдал үүссэн. Тиймээс энэ асуудлаар ҮАБЗ-ийн тэргүүнд бичиг өгсөн. Тиймээс хуулийг хойшлуулах горимын санал гаргаж байгаа юм."
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.03/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хэдэн хэдэн чухал асуултыг салбарын сайд, ажлын хэсгийн гишүүдээс асуусан юм. Түгээмэл ашигт малтмал нэрээр баахан алт, зэсний орд авчихсан гэж салбарын сайд хэллээ. Тэгэхээр тэдгээр хүмүүс энэ хуулийг гарахаар тэр зөвшөөрлүүд автоматаар ашигт малтмалын зөвшөөрөл болно гэж үзэж байгаа юм байна лээ. Үүн дээр тайлбар өгөөч...Мөн элс, хайргын зөвшөөрлийг орон нутагт нь өгчихвөл ямар вэ? Бичил уурхай нэртэй бүхэл бүтэн бүлэг бий болсон. Тэд Ашигт малтмалын газраас зөвшөөрөл, лиценз авахаар үүн рүү дайрдаг болсон байна. Жишээлбэл, хэдхэн хоногийн өмнө Дорноговь аймагт алтны илрэл гарсан гэхэд Баянхонгор аймгаас 10 машинтай алтныхан гэсэн бүлэг 24 цагийн дотор очиж байна. Ийм мэт бүлэглүүд аймаг, сумдыг дамжаад явж байна. Тэднийг яах вэ? Ашигт малтмалын нөөц ашигласны татварын 30 хувийг орон нутагт үлдээгээч ээ. Үүнийг орон нутагт үлдээхгүй байхаар орон нутаг бухимдаад байгаа юм. Үүнийг үлдээдэг болчихвол тэр орон нутагт амьдарч байгаа хүмүүс чинь ашиг, орлогоо хүртээд, өнөөдрийн асуудлууд үүсэхгүй шүү дээ. Салбарын сайд Д.Сумъяабазар "30 хувийг үлдээх нь маш чухал асуудал. Санал нэг байна. Бид Сангийн яамтай ярилцаж байгаа. 50 хувийг үлдээсэн ч болно шүү дээ. Энэ бол шударга ёс шүү дээ"