Үндсэн хууль
Өргөн барьсан: 2023/12/27
Өргөн барьсан: 2020/04/07
Өргөн барьсан: 2019/10/31
Өргөн барьсан: 2018/12/04
Өргөн барьсан: 2018/11/21
Өргөн барьсан: 2017/10/27
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2026.07.02/-ны өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа дараах байр суурийг илэрхийллээ.Өсөн нэмэгдэх АМНАТ-аа бид хойшлуулснаар эсвэл Эрдэнэтэд нэг хувь үлдээснээр Оюутолгой 5%, олон улсын жишгийн дагуу Эрдэнэт үйлдвэр 22% төлдөг хэвээрээ л үлдэнэ гэсэн үг. Эрдэнэт үйлдвэрийнхээ 10 жилийн насжилтыг богиносгоод 400 сая тонн хүдрийн шороотой буулгах шийдвэр бид гаргачих гээд байгаа юм. Дээр нь шинээр орж ирэх олон төслүүдэд хаалт тавьж, хөрөнгө оруулалтыг буцаах, хөрөнгө оруулалтыг татах боломжгүй нөхцөл байдал руу оруулж байгаа учраас л энэ саналыг гаргасан юм. Энэ саналыг хойшлуулаад байгаа онтрэ-гийн асуудал дээр ямар ч хамаагүй асуудал. Өсөн нэмэгдэх татварыг хэд ч болголоо гэсэн онтрэ эсхүл өөр гаднын хөрөнгө оруулагчтай хэлцэл хийлээ гэхэд Ашигт малтмалын хуулийн 47-гийн 2.2-т стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь хэмжээг тухайн ордын онцлогоос хамаарч ЗГ өргөн мэдүүлснээр УИХ тогтооно гээд заачихсан. Тэгэхээр үүгээр тусгай АМНАТ-аа тохироод, үр ашгаа нийтэд нь тооцоод явчих бүрэн боломж байгаа. Энэ бол онтрэийн шалтгаанаар хойшлуулах ямар ч үндэслэл байсангүй. Юуны өмнө зарчмын зөрөөтэй саналыг гаргасан 8 гишүүндээ талархлаа илэрхийлье. Эцсийн дүндээ энэ протоколд үлдэх ёстой. Энэ бол түүх болж үлдэх ёстой. Бид хөгжлөө хурдасгах уу хойшлуулах уу гэдэг шийдвэрийг бид өнөөдөр гаргах гэж байна!
Эдийн засгийн байнгын хорооны 2026,07,01-ний өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хүрээнд ашигт_малтмалын_нөөц_ ашигласны_ төлбөрийг бууруулсан зохицуулалтыг 2029 он болгон хойшлуулсантай холбогдуулан миний бие зарчмын зөрүүтэй санал гаргаж, энэ талаарх өөрийн байр сууриа илэрхийллээ.АМНАТ бол зөвхөн татварын нэг төрлийн зохицуулалт биш. Энэ бол Монгол Улс байгалийн баялгаасаа хэрхэн үр өгөөж хүртэх, уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдлыг тодорхойлох бодлогын асуудал юм.Бид аливаа шийдвэр гаргахдаа богино хугацааны ашиг сонирхлоос илүүтэйгээр Монгол Улсын эрх ашиг, ирээдүйн эдийн засгийн боломжийг нэн тэргүүнд тавих ёстой. Би Монгол Ардын Намын гишүүн. Би намын гишүүнийхээ хувьд намынхаа эрх ашгийг хүндэтгэнэ. Гэхдээ намын эрх ашгаас илүү нийт ард түмний эрх ашиг, Монгол Улсын эрх ашгийг илүүд үзнэ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2026.07.02/-ны өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дараах байр суурийг илэрхийллээ.Дамдинням сайдтай яалт ч үгүй мэргэжлийн сайдын хувьд яг даацтай үгээ зөв хэлж байна. Тантай 100% санал нэг байна. Д.Үүрийнтуяа гишүүн ээ та Хянан шалгах түр хорооны 3 өдрийн сонсголыг сонсоогүй, ойлгоогүй байна. 102 дугаар тогтоол батлагдаж байхад эсрэг дарсан хүмүүсийн нэг нь та шүү. Үүнийгээ тайлбарлаарай. Өнөөдөр Онтрыг тойроод ярьж байгаад маш их баяртай байна. 2024:12 сард Ванкуверийн арбитрын шүүх дээр шийдвэр гараад, ОТ руу бид нарын өнөөдөр яриад байгаа онтарын лиценз шилжиж байсан юм. Монголын татварын албан дээр бодолт яваад, ер нь сар хоцорчихсон байсан бол энэ 2 лиценз аль түрүүн шилжчихсэн байх байсан. Энэ үед Хянан шалгах түр хорооны хэдэн гишүүд чинь дуугарч байгаад түр хороо байгуулан, УИХ бүгдээрээ дэмжээд сонсгол хийж, 120 дугаар тогтоолыг баталсан. Монгол Улс 3 дахь том гэрээ нь Онтре дээр хийгдэнэ гэж Г.Дамдинням сайдын хэлж байгаа. ОТ-н хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй юм байна гэдэг сонсголоор дуу нэгтэй, Монголчууд нэг талдаа гарчихсан.
УИХ-ын ЭЗБХ-ны /2026.06.10/-ны өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дараах байр суурийг илэрхийллээ.Ашигт малтмалын тухай хууль олон жил өөрчлөгдөөгүй, шинэчлэл орох шаардлагатай гэдэгтэй 100% санал нэгдэж байгаа. Миний санаа зовоод байгаа зүйл зөвхөн зэсийн Амнатыг Онтрэгийн хэлцлийн үеэр хөндөх нь асуудалтай байна гэж хэлж байгаа.Үүнийг олон нийт харж байгаа, иймээс энэ асуудлыг ойлгомжтой болгох хэрэгтэй. Өчигдөр МАН-ын бүлгийн хурлаар орж танилцуулсан. Бүлэг шийдэл гаргасан нэг зүйл бол зэсийн амнатыг Онтрэгийн хэлцэл дуустал хөндөхгүй. Энэ зарчмаар Ашигт малтмалын тухай хуулийн хэлэлцэх эсэхийг шийдээд цаашдаа явна гэж. Үүнийг олон нийтдээ ойлгомжтой болгох хэрэгтэй. Яагаад гэхлээр энэ үр дагавар нь бол бусад 20 төслөө нийлүүлээд тэд нараас 10 дахин үржсэнтэй том хэмжээний хэлцэл Онтрэй өөрөө дангаараа. Удахгүй 2-3 жилийн дараа дэлхийн гуравдагч том зэсийн олборлогч болох ОТ-н геологийн нөөцийн 30% нь Онтрэй дээр байгаад байна. Дээрээс нь Онтрэ алтны маш өндөр агууламжтай Онтраэгийн Тэзүээр аваад үзэх юм бол нэг тонн алт олборлох нийт зардал нь хөрөнгө оруулалтдаа ороод өртөг нь 3 мянган доллар. Өнөөдөр үнэ 14 мянган доллар байгаа. Ер нь бол алтаар хамаг зардлаа хаагаад цэвэр зэс нь тэр чигээрээ ашиг болж үлдээх ийм л төсөл. Иймээс Онтрэгийн хэлцэл ач холбогдл, үр дагаврын хувьд хэдэн их наяд, тэрбумаар яригдах юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа. Санал, дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бөттөмөр: Үндсэн хуулийн 6.2-оор энэ чинь ард түмэнд очиж байгаа баялгийн сангийн ирээдүйн өв сан бол АМНАТ-ын роялтигийн 65%-аар байгуулагдана шүү дээ энэ бол болохгүй ээ цаг үе нь ч биш байна 1 дүгээрт. 2 дугаарт УИХ-ын гишүүд энэ татварын хууль санаачилж явдаг нь бол тийм их зохистой биш татвар бол эдийн засгийг зохицуулдаг энэ утгаараа бол Монгол Улсын сан хөмрөг өнөөдөр дутагдалтай байна. Ард иргэдийн амьдрал ядуу байна ядуурлын хэмжээ буурахгүй байгаа юм. Яг энэ үед ингэж орж ирдэг нь бол буруу гэж үзэж байгаа юм. Үүний оронд бол бид юу хийх ёстой вэ? Гэхээр худалдааны хуулиа гаргах ёстой? Бид өнөөдөр дэлхийн зах зээлийн үнэд хүргэж бараа бүтээгдэхүүн худалдаж чадахгүй байгаа шүү дээ худалдааны хууль уншаад байдаг нь уншаад байдаг байдаггүй энэ баялаг бол тухайн хүн лицензээр эзэмшчихээд гаргаж байгаа болохоос биш энэ чинь ард түмэнд очдог шууд үр өгөөж нь ард түмэнд очдог тийм учраас бол энэ бол дэмжигдэх боломжгүй байгаа засгийн газар бол дэмжээгүй төсвийн байнгын хороо дэмжээд ороод ирж байхад гайхаж байна яагаад ингэсэн юм бол энэ чинь одоо 2024 оны төсөв батлагдаад хэрэгжээд явж байгаа шүү дээ үүнийг Тэмүүлэн даргаас асууя. Энэ хууль батлагдсанаар энэ төсөвт ямар өөрчлөлт гарах вэ? Та нар тооцсон уу? үүнийг дагаад төсөв бүрдэх үйл ажиллагаа роялтид бол цоорхой үүснэ ээ энийг бол өөр байдлаар одоо шийдэх нь зүйтэй боловсруулалт хийхийг бүх түвшинд дэмжих ёстой. Тэгэхдээ ард түмэн шууд очдог энэ роялти гэдэг юмыг хасах байдлаар ингэж зохицуулах нь бол буруу гэж одоо үзэж байна аа. Түүний асуултад УИХ-ын гишүүн Г. Тэмүүлэн, Б.Пүрэвдорж нар хариуллаа.