“Оюутолгой” ордоос үлэг гүрвэлийн яс олджээ
Аварга том Futalognkosaurus динозаврын дижитал зураг. Монголын говьд ингээд л явж байсан байх даа.
2012.10.31

“Оюутолгой” ордоос үлэг гүрвэлийн яс олджээ

Шинжлэх ухааны академийн Палеонтологийн төвийнхөн Хожуу цэрдийн Баянширээгийн насны олдворт газраас аварга өвсөн-идэшт завропд үлэг гүрвэлийн яс олсон байна.

Палеонтологийн төвийн Авран хамгаалах малтлагын багийнхан уг олдворыг авч, газрыг нь аюулгүй болгожээ.

Судлаачид завропдыг одоогоос 85-91 сая жилийн өмнө Монголын газар нутагт амьдарч байсан гэж үзэж байна.

Уг олдвор Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь “Оюутолгой”-н эзэмшил талбайгаас олджээ. Одоогоор лабораторийн нарийвчилсан судалгааг хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Acrocanthosaurus stalking Sauroposeidon хэмээх динозавр. Red River дэх музейд байрлах гайхамшигт уран зураг

 

Жич: Асар том талбайд олборлолт явагдаж байгаа учраас энэ мэт палеонтологийн олдвор олох тохиолдолд олон байдаг бөгөөд заримыг нь анзааралгүй эвдэж сүйтгэж байгааг судаачид хэлдэг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.