Д.Ганхуяг: "Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын эзэмших хувь 50 болно" гээд заачихад л ойлгомжтой юм
Уул уурхайн сайд Ц.Ганхуягтай ярилцлаа.
-Оюу толгойн гэрээг сайжруулж, 57 дугаар тогтоолыг мөрдөх талаарх шаардлагыг УИХ-ын 23 гишүүн өргөн барьсан. Ийм шаардлагыг жилийн өмнө гишүүд тавьж байлаа. Түүний нэг нь та. Одоо ч энэ байр суурь дээрээ хэвээрээ байгаа юу?
-УИХ-ын 57 дугаар тогтоол бол . Монгол Улсын хууль. Тийм учраас хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Тэгэхээр энэ тогтоол хүчин төгөлдөер үйлчилж байгаа учраас одоогийи парламентын гишүүд бичиг өргөн барьсан байх. Энэ шаардлага бол Оюу толгойн гэрээг хүчингүй болгох тухай биш юм шүү дээ. Тэр тусмаа миний хувьд Оюу толгойн гэрээг хүчингүй болгоно, нурааж хаяна гэж хэзээ ч ярьж байгаагүй. Иймд тийм мэдээллийг хаанаас ч олохгүй.Оюу толгойн гэрээ байгуулахыг би анхнаасаа дэмжиж байсан. Гэхдээ гэрээний зарим заалт болохгүй байгааг бол хэлж шүүмжилж байсан. Тухайлбал, Монголын тал 34 хувийг эзэмшихийн тулд зээл авахдаа 12-13 хувийн хүү төлөхөөр байсан юм. Үүнийг нь шүүмжилсний үр дүнд энэ хүү 6.5 хувь болж бууран гэрээнд өөрчлөлт орж байсан. Ингэснээр Монгол Улсад орох орлого нэг тэрбум ам.доллараар нэмэгдсэн гэдгийг тэр үеийн Сангийн сайд хэлж байсан. Үүнийг ойлгож наанатай, цаанатай бодох нь шударга байх аа. Тэгээд УИХ-ын 57 дугаар тогтоол гурван заалттай. Нэг нь Монголын тал Оюу толгойн 34 хувиа шууд эзэмших тухай заалт орсон байгаа. Мөн анхны хөрөнга оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийн хувийг 50 хувьд хүргэнэ гэдэг заалт энэ тогтоолд бий. Үүнийг л хэрэгжүүлэх ёстой гэдэг асуудлыг тавьсан. Энэ байр суурь дээрээ одоо ч хэвээрээ бай-на. Оюу толгой, Таван толгойн аль алиныг нь ашиглахтай холбогдуулж УИХ-аас тогтоол гаргасан. Гэтэл үүнийг ягштал хэрэгжүүлэх үүрэгтэй тухайн үеийн Засгийн газар, гэрээ байгуулсан сайд нар нь энэ заалтуудаа биелүүлээгүй байж гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Энд үнэндээ хөрөнгө оруулагч талынхныг буруутгах аргагүй. Тэд ямар манай сайд нараар хүчээр гарын үсэг зуруулсан биш. Гэвч гэрээ байгуулахдаа 57 дугаар тогтоолыг мөрдөөгүйгээс уг гэрээ нь Монголын хуульд нийцэхгүй болсон.
-Гэхдээ одоо та энэ салбарын сайд боллоо. Үүнийг засах боломж танд олдож байна. 57 дугаар тогтоолын дагуу гэрээнд өөрчлөлт оруулах уу?
-Өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл, ИЗНН хамтран Засгийн газар байгууллаа. УИХ-аас Засгийн газар төрлөө. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр яригдаж байна. Энэ хөтөлбөрт сонгуулийн үеэр гаргасан мөрийн хөтөлбөрийн заалтууд үндэс болох ёстой. Үүнд Оюу толгойн гэрээний талаар юу тусгагдсан бэ гэхээр анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа хоёр тал харилцан ашигтай байх зарчмыг үндэслэж, гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг үргэлжлүүлнэ гэсэн байгаа. Засгийн газар хууль хэрэгжүүлэх үүрэгтэй учраас ингэхээс өөр аргагүй. Энэ нь шинэчлэлийн Засгийн газрын байр суурь. Ганцхан минийх биш.
-Тэгэхээр Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулж, Монголын талын эзэмших хувийг 51 хувь болгоно гэсэн үг үү?
-51 биш л дээ. Тогтоолд 50-аас доошгүй хувьд хүргэхээр заасан байгаа. Тэртэй тэргүй УИХ 57 дугаар тогтоол гаргачихсан байхад емнөх Засгийн газар биелүүлээгүй байна. Тиймээс эдийн засгийн тооцоонд үндэслэж гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг ЗГ-ын шийдвэрээр үргэлжлүүлнэ гэсэн үг л дээ. Оюу толгойн хөрөнгө оруулагч тал анхны хөрөнгө оруулалтаа нөхөх болчихсон уу?-Гэрээ хийх үед "Рио Тинто", "Айвенхоу майнз" хоёрын хооронд хийсэн тооцоо байгаа. Улсын төсөвт жилд төлөх татвар, татварын дараахь орлогын тооцоогоо гаргасан байгаа. Дэлхийн зах зээлд нэг тонн зэсийн үнэ 4320 ам.доллар байхад 4.7 жилд анхны хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн тоо гаргасан байдаг. Оюу толгойн ордыг ашиглаж эхэлснээс хойш шүү дээ. Гэхдээ Оюу толгойн ордыг 2013 оноос ашиглаж эхлэхээр байгаа юм. Гэхдээ 2006 оноос хойш дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 7000-8000 ам.долларын үнэтэй байна. Ийм тохиолдолд анхны херөнгө оруулалтыг 3-4 жилийн хугацаанд нөхөх боломж-той гэсэн үг. Тиймээс Оюу толгойн гэрээнд "Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмших хувь хэмжээ 50 хувь болно" гээд заачихад л ойлгомжтой болно шүү дээ. Энэ утгаараа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон байна лээ.
-Ингээд гэрээнд өөрчлөлт оруулахаар боллоо гэхэд хөрөнгө оруулагч талтай зөвшилцөх том асуудал гарч ирэх байх даа...
-Тэгнэ. "Танай өмнөх Засгийн газар гэрээнд гарын үсэг зурчихсан шүү дээ. юу яриад байгаа юм" гэнэ. Эхнээсээ хуулиа дээдлээд явчихсан бол ийм зөрчил гарахгүй байсан байхгүй юу. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Оюу толгойн гэрээний хэлэлцээрийг хөрөнге оруулагч талтай ямар сайдууд хийх вэ гэдгээ Засгийн газар шийднэ. Ингээд хөрөнгө оруулагч талын саналыг сонсч хоёр талдаа ашигтайгаар гэрээгээ өөрчлөх асуудлыг ярих байх.