Төрийн дээд одон медалиар шагнууллаа
Хөдөлмөрийн хүндэт медаль олгохоор болж, сайд Ц.Баярсайхан шагналыг нь гардуулж өглөө.
2014.07.17

Төрийн дээд одон медалиар шагнууллаа

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр нэр бүхий хүмүүс төрийн дээд одон медаль гардаж энгэрээ мялаалаа.

Барилга, хот байгуулалт газрын харилцаа геодези зураг зүйн салбарт үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль олгохоор болж, сайд Ц.Баярсайхан шагналыг нь гардуулж өглөө.

ГХГЗЗГ-ын мэдээллийн төвийн дарга Д.Оюунчимэг, Газрын шинэтгэлийн хорооны ажилтан Б.Түмэнжаргал нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, БХБЯ-ны СБТГ-ын дарга Г.Мэргэнбаяр, ГХГЗЗГ-ын Геодезийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Алтантуяа нар Алтан гадас одонгоор БХБЯ-ны ХБГХБХЗГ-ын дарга Ц.Баярбат,  ГХАХ-ны ахлах мэргэжилтэн А.Лхамсэржид нар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулав.