Ж.Бат-Эрдэнэ “Хүндэт профессор” цол хүртлээ
Монголын цахилгаан холбоо компаний гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэ
2014.03.31

Ж.Бат-Эрдэнэ “Хүндэт профессор” цол хүртлээ

“Монголын цахилгаан холбоо ХК”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэ “Хүндэт профессор” цол хүртлээ

“Монголын цахилгаан холбоо ХК”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэд Монгол улсын Мэдээлэл харилцаа холбоо технологийн салбарын хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх бодлого, зохицуулалтын шинэчлэлийг манлайлан удирдаж, үндэсний хөтөлбөр, төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн хувь нэмрийг өндрөөр үнэлж 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн  “Хүндэт профессор” цол олголоо.

            Энэхүү цол нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн тэргүүн дээд цол бөгөөд Олон улсын ба Монгол улсын төр, нийгэм, шинжлэх ухаан, технологи, боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн нэрт зүтгэлтэн, эрдэмтдэд олгодог юм.