Тавантолгойгоос 50 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно
2018.06.05

Тавантолгойгоос 50 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн  яамны сайд Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Тавантолгойн 30 хувьд IPO гаргаад, орж ирсэн хөрөнгөөр нь дэд бүтцийг сайжруулна гэж төлөвлөж байгаа юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Бид сая бүлгийн хэмжээнд ярилцсан. IPO гаргах систем, ямар ажилд хөрөнгө оруулах асуудлаа УИХ-аар хэлэлцэж тодорхой хэмжээний чиглэл авах ёстой. Ингээд УИХ-аас гаргасан шийдвэр дээр үндэслэж Засгийн газар төлөвлөгөөгөө гаргаж цааш ажиллана.

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг бид нэн тэргүүнд тавих ёстой. Дээр нь өрсөлдөх чадварыг бий болгох үүднээс Тавантолгой-Сайншандын чиглэлийн замыг бид барих ёстой. Энэ хүрээнд Тавантолгой – Зүүнбаян – Сайншанд чиглэлийн төмөр замыг концессын гэрээгээр хийхээр шийдвэрлэсэн. Концессын гэрээний 51 хувийг төрийн, 49 хувийг хувийн компаниар хийлгэнэ. Тавантолгойн тодорхой хувийг IPO гаргаж, орж ирсэн хөрөнгөөр дэд бүтэц барина. Төмөр замаас гадна Тавантолгой-Ханги Мандал чиглэлийн авто зам, Тавантолгой-Цагаан бэлийн авто замыг тавина. Тавантолгойгоос  жилд дунджаар 17 сая тонн нүүрс экспортолж байгаа. Хэрэв дээрх замуудыг барьчих юм бол 50 гаруй сая тонн нүүрс экспортлох боломжтой болно. Зөвхөн төмөр замаар 25 сая тонн нүүрс тээвэрлэх, бусад авто замуудаар 20 орчим сая тонн нүүрс тээвэрлэх бололцоотой гэж харж байгаа.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хэр ахицтай байна вэ?

-Бүтээн байгуулалтын улирал эхэлж байна. Алтан Ширээтийн чиглэлд нэн тэргүүнд авто зам барина. Авто зам барихдаа батлан хамгаалах салбараа түшиглээд, цэрэг дайчдаар бариулах шийдвэр гарсан.  Цаашлаад 20 гаруй км төмөр зам барихаар төлөвлөөд байгаа. Зураг төслийн ажил дууссан, ойрын хугацаанд гэрээ хийгдэнэ