2018.05.28
Халуун ус хязгаарлалтын 60 хувийг амралтын саруудад хийнэ
Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2018 оны зун хийгдэх засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2018 оны 5-р сарын 15-аас 8 сарын 18-ныг хүртэл хийгдэхээр болсон. Нийтдээ хязгаарлалтад 17 газар хамрагдахаар байна. Энэ удаагийн засвар шинэчлэлтийн ажлыг иргэдийг аялал зугаалгаар хөдөө орон нутаг, гадны орон руу зорьдог саруудад түлхүү зохион байгуулахаар болсон байна.