2018.05.23
“100 айл”-ын барилгын захыг шилжүүлэх газар тодорхойгүй байна
Зуун айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэ хүрээнд нүүлгэх явцыг шат дараалсан байдлаар авч хэрэгжүүлэхээр болсон ч ажлын явц удаашралтай байна. Энэ нь захыг нүүлгэн шилжүүлэхэд шинээр очих байршил тодорхойгүй байгаагаас үүдэлтэй гэж ажлын хэсгийн ахлагч онцлов.