Хүний эрүүл мэнд, байгальд хоргүй өөрийн гэсэн будагтай болж болно
Монгол будгийн найрлагыг судалж үйлдвэрлэлд нэвтрүүлж чадвал бид хүний эрүүл мэнд, байгальд хоргүй өөрийн гэсэн будагтай болж болно хэмээн насаараа сүм хийд сэргээн засварлаж байгаа инженер хэллээ.
Эртний түүх дурсгалын үнэт өвийг сэргээн засварлаж хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд нэгэн насны амьдралаа зориулж байгаа нэгэн эрхмийн ажил хөдөлмөрийг төр засаг үнэлсэн байна.
1975 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй сүм хийдийг сэргээн засварлаж байгаа С.Дуламсүрэнг Ерөнхийлөгчийн зарлигаар соёлын гавьяат зүтгэлтэн цол олголоо. Түүний сэргээн засварласан сүм хийдийг жагсаавал нэгэн судар болно хэмээн соёлын салбарт түүнийг хүндэтгэдэг байна.
Хуучин сүмийн вааран дээврийг эртний аргаар өрж угсрах, сүмийн модон хийцийг байгаа чигээр нь сэргээх тал дээр мастер багшийн хэмжээнд хүрсэн гэгддэг С.Дуламсүрэн гуай сэргээн засварлагч гэдэг мэргэжлийг зэргийн албанд хааж ирснээс хойш ажлын талбарт сурсан байна. С.Дуламсүрэн гуай 40 жилийн ажлын туршлагаараа ном гарын авлага ч хэвлүүлсэн байна.