МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан алтан гадас одонгоор шагнууллаа
МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан, Сайд Л.Гантөмөр нар
2014.04.15

МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан алтан гадас одонгоор шагнууллаа

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, төрийн дээд одон медалиар салбар салбартаа амжилт гаргасан шилдгүүдийг шагнасан билээ.

2013 онд ОХУ-ын Казань хотноо болсон Дэлхийн оюутны спортын зуны 27 дугаар Универсиад наадамд амжилттай оролцсон 14 хүнийг төрийн дээд одон, медалиар шагнасан байна. Монголын баг тамирчид Универсиад 2013 наадмаас гурван алт, зургаан мөнгө, 16 хүрэл нийтдээ 25 медаль эх орондоо авчирсан юм. Монголын оюутнууд 1965 оноос хойш 2011 оныг хүртэл Универсиад наадамд оролцохдоо нийтдээ 20 медаль хүртсэн байдаг. Харин 2013 оны Универсиад наадмаас 25 медаль хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт гаргасан юм.

Шагнагдсан шилдгүүдийн нэрсийг танилцуулъя.

  1.  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон: Д.Жаргалсайхан. Монголын багийн ахлагч, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга.
  2. Алтангадас одон: 1. М.Түмэнжаргал. Монголын төлөөлөгчдийн ахлагч, ССАЖ-ын дэд сайд
  3. .Б.Сугаржаргал. Универсиад 2013 наадмын алт, хүрэл медаль (Бүстэй барилдааны чөлөөт ба сонгомол бөхийн 100 кг).
  4. Х.Энхдэлгэр. "Универсиад 2013" наадмын алтан медаль (Бокс, 52 кг).
  5. Х.Батсайхан. Монголын оюутны холбооны ерөнхийлөгч, Казаний наадмын Монголын багийн ахлагчийн орлогч дарга.
  6. Ч.Эрдэнэтуяа. ССАЖЯ-ны Спортын бэлтгэлийн төвийн үндэсний шигшээ багийн албаны дарга, Казаны наадмын Монголын багийн ахлагчийн орлогч дарга, штабын дарга.
  7.  Г.Нандинзаяа. "Универсиад 2013" наадмын багийн мөнгө, ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэн (эмэгтэй урт буу, 10 метрийн зай).

Хөдөлмөрийн хүндэт медаль:

  1. Б.Жанчивдорж. "Универсиад 2013" наадмын мөнгөн медальт (эрэгтэй жүдо, 90 кг).
  2. Д.Анар. "Универиад 2013" наадмын мөнгөн медальт (бүст барилдаан, -100 кг).
  3. Э.Идэрхүү. "Универсиад 2013" наадмын хүрэл медальт ( Бокс 56 кг)
  4. О.Янжинлхам. "Универсиад 2013" наадмын урт бууны 10 метрийн эмэгтэйчүүдийн багийн мөнгөн медальт
  5. Д.Хүдэрбулга. "Универсиад 2013" наадмын хүрэл медальт (чөлөөт бөх, 96 кг)
  6. Б.Билгүүн. "Универсиад 2013" наадмын сагсан бөмбөгийн 24 багаас шилдэг 16 багийн тоонд шалгаран амжилттай тоглоход гол үүрэг гүйцэтгэн, шилдэг тоглогчоор шалгарсан.
  7. Ц.Баярсайхан. Монголын оюутны чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, "Универсиад 2013" наадмын чөлөөт бөхийн багийн ахлах дасгалжуулагч.