2014.08.28

Энэ онд 104481 хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстой

Энд онд ашиглалтанд орох  цэцэрлэгийн барилгын ажлыг түргэвчлэх зорилгоор Төсвийн байнгын хороо хуралдсан ч ирц бүрдээгүйн улмаас байнгын хороодын гишүүд холбогдох мэргэжилтнүүдийн илтгэлийг сонсоод өнгөрлөө.

Нийслэлийн хэмжээнд ашиглалтанд орох ёстой цэцэрлэгээс гурвыг нь хүлээлгэж, 27 цэцэрлэгийн барилгын ажил дөнгөж эхэлж байгаа, 32 цэцэрэлэгийн барих тендер зарлагдсан гээд энэ онд ашиглалтанд орох барилгын тоо бодит байдал дээр эргэлзээтэй болоод байна.

Энэ хичээлийн жилд 104481 хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстойгоос 75 мянга орчим нь цэцэрлэгт хамрагдаж үлдсэн хүүхдүүд нь дахиад л гэртээ жилийг барах нээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Төр өнөөдөр мянган цэцэрлэг барьж чадахгүйгээс хойш, тэр нөхцөлийг бүрдүүлж болох хувийн байгууллагуудтай хамтрах хэрэгтэй” гэлээ. Үргэлжлүүлэн энэ талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.

Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү