Улаан.Ч 2014.09.11 | Телевиз: Bloombreg TV Mongolia

Ч.Улаан: Өнгөрсөн гурван жилд Монголын хөрөнгийн биржийн үнэлгээ 250 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн

Ч.Улаан: Өнгөрсөн гурван жилд Монголын хөрөнгийн биржийн үнэлгээ 250 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн
Сангийн сайд Ч.Улаан

“Монголын хөрөнгийн зах зээл” дугуй ширээний уулзалт Английн Лондон хотноо боллоо. Уулзалтын талаар Лондон хотод байгаа Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улаантай холбогдон ярилцлаа.

Монголын хөрөнгийн бирж Лондонгийн биржтэй өнгөрсөн гурван жилийн хугацааны хамтын ажиллагааны үр дүнд Монголын хөрөнгийн зах зээлд ямар ахиц гарсан бэ ?

Энэ оны таван сараас эхлэн Сангийн яам Монголын хөрөнгийн биржийн хувь нийлүүлэгчээр томилогдон ажиллаж байна. Энэ хугацаанд хөрөнгийн биржийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, цаашид үйл ажиллагааг нь тогворжуулах зорилгоор нилээд олон алхмуудыг хийж байгаа.

Дээрх хугацаанд хөрөнгийн биржийн үнэлгээ 250 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Түүнчлэн хөрөнгийн биржийн худалдаан оролцож байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын хувийн жин зургаан хувь байснаа 20 хувь болж нэмэгдсэн.

Энэ мэтчилэн үргэлжлүүлж цаашдаа хоёр дах зах зээлийг идэвхтэй хөгжүүлэх бодлого барьж байна.

Цаашдаа хамтын ажиллагааны гэрээний үр дүнд Монгол улсын үнэт цаасны зах зээл хэдий хэмжээнд хүртэл өсөх боломжтой бол ?
Энэ мэтчилэн үргэлжлүүлж цаашдаа хоёр дах зах зээлийг идэвхтэй хөгжүүлэх бодлого барьж байна.

Ер нь бол Монголын хөрөнгийн зах зээл нилээд өргөжиж, зөвхөн дотоодын хөрөнгө оруулагчид гэлтгүй гадны хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцуулах хамгийн шуурхай системийг бий болгож ашиглах зорилготой байна. Үүний үр дүнд манай Хөрөнгийн биржийн арилжаа цаашдаа нилээд идэвхтэй нэмэгдэнэ гэж үзэж байна.

Монгол улсын хувьд банк төвтэй санхүүгийн системтэй байгаагаас шалтгаалж бүтээн байгуулалт төсвийн санхүүжилт эсвэл банкны зээлээс голчлон хамааралтай байдаг. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэсгэх тал дээр Сангийн яам ямар бодлого баримталж байна вэ ?

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү