Манай улсад арилжааны даатгалын 17 компани үйл ажиллагаа явуулдаг
Дэлхийн хөгжиж байгаа ихэнх орнуудад даатгалын зах зээлийн хамрагдах хүрээ хязгаарлагдмал байгаа бөгөөд Монгол улсын хүрээнд ч даатгалын хамрах хүрээнд чанарын хувьд тааруу байна. хүн амын дийлэнх хэсэг болох амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийн амьдрал нь учирч болзошгүй томоохон эрсдлээс хамгаалах даатгалд хамрагдах боломж хязгаарлагдмал байгаа. Харин манай улсын хувьд дээрх иргэдэд зориулсан бичил даатгалын системийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Манай улсад даатгалын систем хөгжөөд 80 орчмим жилийн нүүр үзэж байна. үүнийг даатгал өндөр хөгжсөн Солонгос, Япон зэрэг улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага хугацаа. Харин даатгалын системийн хөгжлийг тодорхойлох нэг зүйл нь улс орны эдийн засгийн өсөлт, хөгжил. Тухайлбал, Даатгалын системийн хөгжлийг ДНБ-ий эзлэх хэмжээгээр тодорхойлж болох юм. Даатгал өндөр хөгжсөн улс орнуудад 20-25 хувийг эзэлдэг бол манай улсад тав ч хүрэхгүй хувийг даатгалын системээсээ бүрдүүлж байна.
Дэлхийн хэмжээнд даатгалын салбарын өсөлт сүүлийн 10 орчим жилийн хугацаанд саарч үндсэндээ зогсонги байдалд оржээ.
Монголын даатгагчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Бат-Орших: “Сүүлийн 5-10 жилийн статистикийн судалгааг үзэхэд даатгалын гол гол үзүүлэлтүүд нь бүгд өссөн. Өндөр өсөлттэй байгаа. Ерөнхийдөө жилийн дундаж өсөлт манай орны эдийн засгийн өсөлттэй адилхан хэмжээнд явж байгаа. Яг объем хэмжээний хувьд мэдээжийн хэрэг даатгал өндөр хөгжсөн орнуудын түвшинд хүрэх болоогүй.”
Манай улсын хувьд даатгалд хандах иргэдийн хандлага тааруу байдаг. Даатгалд хамрагдсан иргэдийн төрлийг аваад үзвэл эд хөрөнгө, мал зэргээ даатгуулсан даатгалын хувь хэмжээ өндөр байна. Тухайлбал, даатгалд хамрагдсан иргэдийн 15 орчим хувь нь барилга, эд хөрөнгө, машин зэргээ даатгуулжээ. Мөн малын индексжүүлсэн даатгалд малчдын 15 орчим хувь нь хамрагдсан байна. Харин гадны улс орнуудад амь нас, эрүүл мэндээ даатгуулах явдал дийлэнх хэсгийг эзэлдэг.
Уг нь бол манай улсад даатгалын системийг зохицуулах хууль, эрх зүйн орчин 2004 оноос эхлэн бүрдэж эхэлжээ. Гэхдээ дэлхийн хэмжээнд даатгалын салбарын өсөлт сүүлийн 10 орчим жилийн хугацаанд саарч үндсэндээ зогсонги байдалд оржээ.