Ж.Бат-Орших : Зөвшөөрлийн хууль батлагдчихвал олон удаа зөвшөөрөл авах шаардлагагүй болно
Бизнес эрхлэх орчинг хүнд сурталгүй, элдэв дарамтгүй болгохын тулд зөвшөөрлийн тухай хууль батлагдан гарах хүлээлт үүсгээд байгаа аж.
Энэ асуудлаар хуулийн төслийн хэлэлцүүлэг болж бизнес эрхлэгчид мэргэжлийн байгууллагын холбоод байр сууриа илэрхийллээ. Монгол улсад бизнес эрхлэхэд нийт 1064 төрлийн тусгай зөвшөөрөл олгогдож зөвшөөрлийг олгоход үндсэн нэгдсэн хуулийн зохицуулалтгүй байсны олон удаагийн хэлэлцүүлгээр 914 болгон бууруулжээ.
Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч Ж.Бат-Орших “Тухайлбал Монгол улсын хэмжээнд даатгалын үйл ажиллагаа явуулахын тулд зөвшөөрөл авсан бол салбараа нээхийн тулд дахин зөвшөөрөл авдаг. Харин энэ хууль батлагдахаар дахин дахин зөвшөөрөл авах шаардлагагүй болж багасгах юм. Мөн үүнээс гадуур зөвшөөрлийг хориглох боломжтой болно” гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү