“Авто замчдын мэргэжлийн ур чадвар-2014” тэмцээн боллоо
“АВТО ЗАМЧДЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР- 2014
2014.09.17

“Авто замчдын мэргэжлийн ур чадвар-2014” тэмцээн боллоо

            Авто замын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн баярын хүрээнд төвийн бүсийн замын компаниудын инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдын  дунд мэргэжил, ур чадвараараа тэргүүлэгчийг шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

            Уг тэмцээнийг “ЭТСО” ХХК ивээн тэтгэн МАЗХ-той хамтран зохион байгуулсан. Мөн Вагнер ази ХХК техникээр ивээн тэтгэн өөрсдийн нэрэмжит тэмцээнийг зохион байгуулж оролцлоо.

    Хотын бүсийн ур чадварын тэмцээнийг дараах төрлөөр I, II, III байрны эздийг тодрууллаа. Үүнд:

  1. Хэмжилтийн инженерүүдийн ур чадварыг шалгах тэмцээнд

I Байр – “Баткүбик” ХХК-ий инженер Х.Бат-Эрдэнэ

II байр – “Ялгуусан” ХХК-ий инженер Д.Бат-Ирээдүй

III байр – “Шагайн жим” ХХК-ий инженер Д.Батбаяр

  1. Авто замын инженерүүдийн ур чадварыг шалгах тэмцээнд

 I Байр – “Баткүбик” ХХК-ий инженер Л.Баасанбат

II байр – “Наранбулагхан” ХХК-ий инженер С.Пүрэвжаргал

III байр – “Эсто”  ХХК-ий инженер М.Баттүвшин

  1. Автогрейдерийн операторуудын ур чадварыг шалгах тэмцээнд

I Байр – “Ялгуусан” ХХК-ий оператор Б.Эрдэнэбаяр

II байр – “Баткүбик” ХХК-ний оператор  Т.Азжаргал

III байр – “Шагайн жим”  ХХК-ний оператор А.Оюунсайхан

  1. Экскаваторын операторуудын ур чадварыг шалгах тэмцээн

I Байр – “Эсто” ХХК-ий оператор Д.Нямдорж

II байр – “Баткүбик” ХХК-ний оператор  И.Хишигдорж

III байр – “Шагайн жим”  ХХК-ний оператор А.Энхболд

  1. Замчидын ур чадварыг шалгах тэмцээнд

I Байр – “Наранбулагхан” ХХК-ий замчид

II байр – “Экспресс зам” ХХК-ний замчид

III байр – “Эсто”  ХХК-ний замчид

Аваргаар “Баткүбик” ХХК-ий баг тус тус  шалгарсан байна.