Авто замын салбарынхан ажил мэргэжлийн стандартаа боловсруулж эхэллээ
Хөдөлмөрийн яамтай хамтран Үндэсний хэмжээнд мөрдөгдөж ажиллах зарим ажил мэргэжлийн стандартыг боловсруулан гаргасан байна
2014.09.05

Авто замын салбарынхан ажил мэргэжлийн стандартаа боловсруулж эхэллээ

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Монгол Улсын баруун бүсийн мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл нь Хөдөлмөрийн яамтай хамтран Үндэсний хэмжээнд мөрдөгдөж ажиллах зарим ажил мэргэжлийн стандартыг боловсруулан гаргасан байна. Уг төсөлд хамтран ажиллахаар авто замын салбарынхан ажил мэргэжлийн стандартаа боловсруулахаар өнөөдөр төслийн хэрэгжүүлэгч нартай уулзаж санал солилцлоо.

Энэхүү төсөл нь 2012 оноос хойш улсын хэмжээнд нийт зургаан ажил
мэргэжлийн стандартад дүн шинжилгээ хийн стандарт тогтоон түүнийхээ дагуу ажиллаж байгаа юм.

Түүнчлэн Хөдөлмөрийн сайдын энэ оны тавдугаар сарын 27-ны өдрийн тушаалаар сайшаагдан цаашид хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үүрэг авсан аж.

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Монгол Улсын баруун бүсийн мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл нь Хөдөлмөрийн яамтай хамтран Үндэсний хэмжээнд мөрдөгдөж ажиллах мэргэжлийн стандартыг боловсруулан гаргасан байна.

Ажил мэргэжлийн стандартыг боловсруулснаар зөвхөн ажил олгогчдод төдийгүй, сургуулиудын сургалтын стандарт болон чанарыг сайжруулах, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, хөдөлмөрийн зах зээлд нийцсэн ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангахуйц мэргэжилтэн бэлтгэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Мөн мэргэжлийн нэршил болон ангиллыг тодорхой болгох, ажил үүргийн чиг үүргийг тодорхойлох юм байна.

Хөдөлмөрийн зах зээлд нийцсэн ажлын байранд тавигдах шаардлагыг
бүрэн хангахуйц мэргэжилтэн бэлтгэнэ.

Энэ удаагийн уулзалтаар авто замын салбарын инженер техникийн ажилчид, аж ахуй нэгж, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Баруун бүс дэх мэргэжлийн боловсрол сургалтын төслийн захирал Т.Энхтуяа 

-Энэ төслийн давуу тал нь юу вэ? 

Монгол Улсын Баруун бүс дэх мэргэжлийн боловсрол сургалтын төслийн захирал Т.Энхтуяа

-Манай энэхүү хэрэгжүүлж байгаа төсөл 2012 оноос хойш хэрэгжиж байгаа юм. Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монгол Улсын Баруун бүсийн мэргэжлийн боловсрол сургалтын төсөл нь Хөдөлмөрийн яамтай хамтран мэргэжлийн стандартыг гаргахаар ажиллаж байна.

Өнөөдөр авто замын салбарын ажил мэргэжлийн стандартуудыг нь гаргахаар ажлын хэсэг уулзаж хэлэлцлээ.

Монголын Авто замчдын холбоо ШХА-ийн энэхүү төслийн дэмжлэгтэйгээр авто замын байгууламжийн ажилчдын мэргэжлийн стандартыг боловсруулах, замын салбарын үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалалын цогц дүрэм боловсруулах ажлын хэсгүүдийг байгуулан энэ онд багтаан ажил мэргэжлийн стандартаа боловруулж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа 

-Энэхүү төсөл хэрэгжсэнээр ач холбогдол болон ямар өөрчлөлтүүд бий болох вэ? 

Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа

-Урьд нь бол хөдөлмөр хамгаалал гээд л өөр зүйл ярьдаггүй байсан. Тэрнь ажлын хувцас, зааварчилгаа гэх мэтчилэн ерөнхий ойлголттой л байсан.

Харин одоо хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа гэдэг бол нэг талдаа ажлаа яажхийх вэ, хаана, хэн, яаж ажиллах вэ гэдэг аргачлалыг нэг бүрчлэн заагаад гчихсөн байна. Энэ нь нэг талаасаа менежмент болчихож байгаа юм.

Жишээ нь армотурчин болон инженер гэсэн мэргэжилтэй хүмүүс зөвхөн ажлын чиг үүргийг дагуу ажлаа хийнэ. Зааг, ялгааг сайн гаргаж өгнө гэсэн үг.


Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон технологийн үйл ажиллагааг давхар зааснаараа давуу талтай.

Одоо бол хүнийг ажилдаа хандах хандлагыг нь илүү чухалчилдаг болсон. Түүнчлэн ажилчиндаа шаардлага тавьж ажиллах бололцоог нэг дор бүрдүүлж өгч байгаа юм.

МБС-ийн Зөвлөх, Монгол Улсын Баруун бүс дэх мэргэжлийн боловсрол сургалтын төслийн зөвлөх Жон Керли

-Ажил мэргэжлийн стандартыг тогтоох нь ажил олгогчийн хувьд ямар давуу талыг бүрдүүлж байна вэ? 

МБС-ийн Зөвлөх, Монгол Улсын Баруун бүс дэх мэргэжлийн боловсрол сургалтын төслийн зөвлөх Жон Керли

-Мэргэжил боловсрол сургалтын үндсэн үүрэг болохоор ажил олгогчдод хэрэгцээтэй ажилтнуудыг нь бэлдэж өгөх, тэрхүү ажилтнуудыг нь ямар хүмүүс байх вэ гэдгийг нь зааж өгнө. Ажил мэргэжлийн стандарт боловсруулах ажлын хэсэгт ажил олгогч нь өөрсдөө оролцоод мэргэжлийн холбоонуудтайгаа хамтраад стандартаа боловсруулах юм бол ийм хүмүүс бидэнд хэрэгтэй гэдгээ гаргаад өгчихөж байгаа гэсэн үг.

Мөн бүх мэргэжлээр стандартууд боловсруулагдаад гарчих юм бол
сургуулиудад чиглэл болж өгнө. Өөрөөр хэлбэл ийм чадвартай хүн бэлтгэх ёстой юм байна гэдэг чиглэл авчихаж байгаа юм. Тэрнийхээ дагуу оюутнуудаа бэлтгэх юм бол ажил олгогчдын хэрэгцээтэй хүнийг бэлдэж чадна гэж ойлгож болно.

-Одоогийн байдлаар хамгийн түрүүнд ажил олгогчийн стандартыг тогтоох нэн шаардлагатай ямар салбар байна вэ

-Төслийн хүрээнд баруун бүсийн зургаан аймагтай хамтран ажиллаж байгаа. Тэдгээр аймгуудын хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлийг аймаг тус бүрд салбар зөвлөл байгуулаад тэдгээр салбаруудаа тодорхойлсон юм. Тэрхүү эрэлттэй мэргэжлээр нь нэн тэргүүнд стандартууд нь заавал гарах ёстой. Мөн тэр гаргасан чиглэлийн дагуу цаашид хүмүүсээ бэлтгээд явна.