Засаглал Ганбаяр.Д 2014.09.22 | Телевиз: Bloomberg TV Mongolia

Д.Ганбаяр: Ил тод байдлыг арилжааны банкуудын хувьд хуулиар зааж өгнө

Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяртай ярилцлаа.

-Энэ долоо хоногт болсон хэлэлцүүлгийн гол үр дүн юу байсан бэ. Ерөнхийдөө Арилжааны банкны тэргүүн болоод Санхүүгийн зохицуулах хороо , төв банкны удирдлагууд ч гэсэн энэ зөрчлийг арилгах тал дээр нэг шийдэлд хүрч чадсан уу ?

Шийдэлд хүрэх асуудал  байсангүй. Ер нь энэ зүйл бодит байдал дээр бий болоод байна. Үүнийг ингэж засах хувилбар байна гэдэг тал дээр нилээд санал солилцсон. Үр дүн нь холбогдох этгээдийн хоорондох мэдээлэл, нэгдсэн мэдээллийн санг банкууд гаргах, ил тод болгох зайлшгүй шаардлагатай байгаа учраас энэ тал дээр ажиллана гэж тохиролцсон.

-Талуудын зөрчилдөөнийг арилгахад бүх талууд тохиролцох шаардлагатай гэж хэлж байсан, хэр ойрын хугацаанд удирдах зохицуулагч  байгууллагын зүгээс дүрмийг гаргах боломжтой вэ?

Санхүүгийн зохицуулах хороо нь банкуудад зохицуулалт хийдэггүй. Төв банк тэр үүргийг гүйцэтгэдэг. Гол нь төв банкны төвшинд хийхдээ тодорхой хэмжээгээр засаглалаас өгсөн шалгуур үзүүлэлт гэж хийж байгаа. Харин манай үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн  хэсэг нь төв банк байдаг учраас манайхаас холбогдох ажлыг хийх тал дээр шаардлага тавин ажиллаж байгаа.

Үр дүн нь холбогдох этгээдийн хоорондох мэдээлэл, нэгдсэн мэдээллийн санг банкууд гаргах ,ил тод болгох зайлшгүй шаардлагатай байгаа учраас энэ тал дээр ажиллана гэж тохиролцсон.
-Хувьцаа гаргаагүй банкуудад хувийн арилжааны банкуудын хувьд ч иймэрхүү хариуцлага тооцох системийг нэвтрүүлэх боломжтой байдаг юм уу?

Ил тод байдлыг арилжааны банкуудын хувьд хуулиар зааж өгнө. Гол нь хадгаламж эзэмшигчид, хувьцаа эзэмшигчид өөрсдөө мэдээллийг уншихгүй , ойлгохгүй, ач холбогдол өгөхгүй байгаа. Гол арга хэмжээ нь хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийг хүргэх л байна.

-Зарим тохиолдолд банкууд мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариултыг өгдөг энэ тохиолдолд яах вэ ?

Монгол банкнаас тавьж буй мэдээлэлтэй холбоотой журам гэж бий. Банкууд өөрсдөө мэдээллийн ил тодын журам гэж гаргана. Түүн дээрээ бид ямар мэдээллийг хүргэж болох, алийг нь хүргэж болохгүй вэ гэдгээ тусгах ёстой.

                                         Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү