Засаглалдаа анхаарвал хямрал арилна
Санхүүгийн зохицуулах хорооны компанийн засаглалын хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Ж.Болормаа
2014.09.12

Засаглалдаа анхаарвал хямрал арилна

Санхүүгийн зохицуулах хорооны компанийн засаглалын хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Ж.Болормаатай мэдээллийн ил тод байдлаа хэрхэн тодорхойлох талаар ярилцлаа.

-Хувьцаат компаниуд ямар мэдээллийг зайлшгүй олон нийтэд ил тод болгох ёстой вэ?

Санхүүгийн зохицуулах хорооноос компанийн засаглалын кодекс болон мэдээлийг олон нийтэд ил тод болгох тухай журмаар зохицуулагддаг.

Үүнд компанид болсон үйл явдлынхаа талаар, дунд хугацааны үр дүн, ямар нэгэн эрсдэлтэй болон гэнэтийн зүйл болоход тэрийгээ мэдээлж байх ёстой. Хувьцаат компанийн хувьд хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмшигчид хамгийн чухал байдаг учир тэд нартаа мэдээллийг маш сайн түгээж байх ёстой.

Мэдээллээ тогтмол хүргэж байхын тулд өөрийн цахим хуудастай байх нь зайлшгүй бөгөөд мэдээлэл гаргах, боловсруулах, түгээх өөрийн гэсэн тогтолцоо, журам байх хэрэгтэй. Компанийн жилийн тайлан дотор санхүү, менежмент, эрсдэл, нийгмиийн харуицлагын бодлого баримт бичиг, авилгалтай тэмцэх бодлого, бизнесийн чиглэл өөрчлөгдөх зэргийг тусгаж байх нь амин чухал.  

-Манай компаниудын хувьд ил тод байдал хэр вэ. Танай тайлангаас үзэхэд хангалтгүй гэсэн байсан. Магадгүй ийм байдал нь хөрөнгийн биржийн үйл ажиллагаа хөгждөггүй нэг шалтгаан болдог уу?

Өнөөдөр монгол улсын хэмжээнд компаниудын мэдээллийн ил тод байдлыг харахад юу болж байгаа нь ерөөсөө мэдэгддэггүй. Мэдээллийг хангах, олон нийтэд түгээх сайт нь ч байдаггүй.

Мэдээллээр хангадаг систем нь бүрэн гүйцэд хөгжөөгүй, мэдээллийнхээ дээд шатанд хүрч чадаагүй учраас асуудал үүсээд байгаа юм. Нөгөө талаас компанийн удирдлагууд болох засаглалыг гартаа авч байгаа хүмүүс засаглалын мөн чанарыг мэдэхгүй байгаа учраас хөрөнгө оруулалтаа татаж чадахгүй байна.

Уг нь зохицуулалтын байгууллага, хөрөнгийн арилжаа явуулж буй байгууллагууд тогтмол хяналтыг тавихаас гадна, нөхцөл бололцоог хангах механизмыг бүрдүүлэхэд дөхөм болох учиртай. Гадны хөрөнгө оруулагчид ирээд юм хийх гээд байдаг компаниудынх нь мэдээлэл нь ил тод биш учраас учраа олдоггүй. Түүнээс гадна монголдоо хөрөнгө оруулалт хийх гээд мөнгөө өсгөх хүсэлтэй хүмүүс нь ч хаана хөрөнгө оруулалт хийхээ мэдэхгүй байдалд ордог.

-Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахын тулд ямар мэдээллийг ил тод болгох ёстой вэ?

Компани зөвхөн хуулийн шаардлагыг хангах бус олон улсын сайн туршлагын дагуу бизнесийн тодорхойлолт, санхүүгийн нөхцөл байдлын дүн шинжилгээ, үр дүн, хөрөнгийн өөрчлөлт, бэлэн мөнгөний урсгал, эрсдлүүд болон эрсдлийн хүчин зүйлүүдийг нээлттэй болгосон байх ёстой.

Өнөөдөр манай улсад ганц компаниуд биш, бүх давхаргад үйл ажиллагаа явуулж байгаа салбаруудад мэдээлэл ил тод байдал хангалтгүй байдаг.

Ингэснээр хувьцаа эзэмшигчид хувьцаагаа зарах уу, нэмж авах уу, хөрөнгө оруулалт хийх үү, үгүй юу гэдгээ шийдэхэд маш чухал нөлөөтэй. Тиймээс хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид өөрсдөө ч гэсэн мэдээлэл шаардаж байх ёстой. Тэр мэдээллийг мэдэж байж хөрөнгө оруулмаар байна гэх мэтээр өөрийн гэсэн үнэлэмж, мэдээлэлтэй байх ёстой.

Өнөөдөр манай улсад ганц компаниуд биш, бүх давхаргад үйл ажиллагаа явуулж байгаа салбаруудад мэдээлэл ил тод байдал хангалтгүй байдаг.

-Байгууллагын нууц гэх нэрийн дор нуух хандлагатай байдаг юм шиг. Хувьцаат компаниуд хөрөнгө оруулалтаа бодоод нээлттэй ажиллахыг хичээдэг ч ХХК-ийн хувьд байдал өөр үү?

Засаглалд байгаа удирдлагууд юуг нууцад оруулах уу гэдгээ тодорхойлох ёстой. Үүнийг зөвлөх үүднээс СЗХ компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс кодексийг гаргаж, засаглалаар сургалт явуулж байгаа.

Засаглал муу учраас компаниуд дампуураад, эдийн засгийн хямрал бий болоод байгааг дор бүрнээ ухаарах цаг болжээ. Үүнийг өндөр хөгжсөн орнууд дээр, дооргүй хүлээн зөвшөөрчихсөн.

Өмнө нь сайн дурын байдалтайгаар компаниудыг засаглалыг хэрэгжүүл гэж шахдаггүй байсан. Харин одоо хөрөнгө оруулагчдын эрх ашиг, компаниудын үйл ажиллагааг сайжруулах үүднээс анхаарах цаг болсон.

Мэдээллийн ил тод байдлыг хангаснаар нэгдүгээрт компанийн сурталчилгаа, хоёрдугаарт хөрөнгө оруулагчдыг татна, гуравт хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах давуу талтай.

Ярилцсанд баярлалаа.