ОНОВЧТОЙ ШИЙДВЭР ГАРГАЛТЫН ГОЛ ТҮЛХҮҮР НЬ УДИРДЛАГЫН БҮРТГЭЛ
"Finsight Corp" ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
2024.06.12

ОНОВЧТОЙ ШИЙДВЭР ГАРГАЛТЫН ГОЛ ТҮЛХҮҮР НЬ УДИРДЛАГЫН БҮРТГЭЛ

Нягтлан бодох бүртгэл нь зоосны 2 тал шиг Санхүүгийн болон Удирдлагын Нягтлан Бодох Бүртгэл хамт байснаар тухайн бизнес, компани амжилттай хөгждөг тухай та сонсож байсан уу?

Бид өнгөрсөн хугацаанд нягтлан бодох, бүртгэлийн талаарх ойлголтыг зөвхөн САНХҮҮГИЙН БҮРТГЭЛ гэж ойлгож, санхүүгийн тайлан, татварын тайлан, гадаад хэрэглэгч нарт мэдээлэл өгөх тал дээрээ илүү анхаарч байсан. Гэтэл нөгөө талд нь  УДИРДЛАГЫН БҮРТГЭЛ хэмээх зүйлийг орхигдуулсаар ирсэн.

Энэ нь удирдлагад шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр цаг хугацаанд нь хангах тухай ойлголт юм. Одоогийн практикт нягтлан бодогчдын ажлын ачаалал их учраас энэ чиглэл орхигддог бөгөөд нягтлан бодогчид Удирдлагын Бүртгэлээр мэргэшээгүй, мэргэшүүлэх сургалтууд байдаггүй байсантай холбоотой юм.

Англи улсад нягтлан бодох бүртгэлийн Олон Улсын Мэргэшсэн АССА зэргээр суралцаж мэргэшсэн Г.Наранзул нь Монголдоо төр болон хувийн хэвшилд туршлага хуримтлуулж, 2020 оноос “Finsight Corp” зөвлөх үйлчилгээний компаниа байгуулж, нягтлан бодох бүртгэл, менежментийн цогц зөвлөх үйлчилгээг олон улсын түвшинд хүргэхээс гадна чадварлаг мэргэшсэн нягтлан бодогчдыг бэлдэхээр АНУ-ын Удирдлагын Нягтлан Бодогчдын Институт (Institute of Management Accountants.i.e.IMA)-ийн US.CMA (Certified Management Accountant) зэргийг Монголдоо анх удаа албан ёсоор заах эрхийг авч “Finsight Academy”-аараа дамжуулан тус сургалтыг явуулж байна.

Энэхүү Олон Улсын зэргээр мэргэшсэнээр нягтлан бодогчид Удирдлагын түвшинд орж ажиллах, олон улсын түвшинд карьераа өсгөх, захирлууд санхүүгийн мэдээллээ ойлгож удирдаж сурах гэх мэт маш олон давуу талтай.

Бизнесийн нөөцөө хэрхэн оновчтой, үр ашигтай, зөв удирдах вэ гэдэгт шаардагдах мэдээллийг бэлдэх нь УДИРДЛАГЫН НЯГТЛАН БОДОГЧийн гол үүрэг байдаг. Удирдлага өдөр тутмын жижиг асуудлуудаас эхлээд стратегийн шийдвэр гаргах хүртэлх маш олон асуудалд оролцоно. Удирдлагын нягтлан бодогч энэ бүх асуудал, бүх түвшинд таарсан санхүүгийн дотоод мэдээллээ бэлтгэж өгч байх ёстой. Ингэснээр цаг хугацаандаа, зөв шийдвэр гаргаж, урт хугацаандаа бизнес амжилттай, тогтвортой хөгжих юм.

Удирдлагын нягтлан бодох бүртгэл гэж юу вэ?

Байгууллагын хүрээнд шийдвэр гаргах, төлөвлөх, хянах, гүйцэтгэлийн үнэлгээ хийхэд санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллийг удирдлагад зориулсан оночвтой форматаар бэлдэж өгч, уг мэдээллээр цаг тухай бүрт хангахад чиглэдэг нягтлан бодох бүртгэлийн салбар юм. Энэ нь байгууллагын зорилгод хүрэхийн тулд удирдлагад үндэслэлтэй шийдвэр гаргахад нь туслахын тулд байгууллагын санхүүгийн, нягтлан бодох бүргэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлбарлах, танилцуулах явдал юм.

Удирдлагын нягтлан бодогч гэж хэн бэ?

Өртөг, зардлын удирдлага: Энэ нь үйлдвэрлэл, үйл ажиллагаа эсвэл бусад бизнесийн үйл ажиллагаатай холбоотой үндсэн өртгийг удирдахаас гадна бизнесийн үйл ажиллагааны зардлыг хянах, дүн шинжилгээ хийх явдал юм.

Төсөв боловсруулах, урьдчилан таамаглах: Удирдлагын нягтлан бодогч нь байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, хянахын тулд төсөв, таамаглалыг боловсруулахад тусалдаг.

Гүйцэтгэлийн хэмжилт: Удирдлагын нягтлан бодогчид янз бүрийн бизнесийн үйл явц, хэлтэсүүдийн үр ашиг, үр ашгийг үнэлэхийн тулд гүйцэтгэлийн хэмжүүрүүд болон санхүүгийн гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүдийг (KPI) боловсруулдаг.

Шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх: Удирдлагын нягтлан бодогчид байгууллага доторх стратегийн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх санхүүгийн шинжилгээг гүйцэтгэдэг.

Стратегийн төлөвлөлт: Удирдлагын нягтлан бодогч нар стратегийн санаачлагыг дэмжих санхүүгийн шинжилгээ, таамаглалыг гаргаж, урт хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулахад хувь нэмрээ оруулдаг.

Удирдлагын нягтлан бодох бүртгэл нь байгууллагын удирдлага, бизнес эрхлэгч үр дүнтэй шийдвэр гаргах, гүйцэтгэлийн удирдлагыг дэмжихийн тулд холбогдох санхүүгийн мэдээлэл, дүн шинжилгээгээр хангах замаар байгууллагуудад зорилгодоо хүрэхэд нь туслах чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тэдний туршлага нь компаниудад бэрхшээлийг даван туулах, боломжуудыг ашиглах, тогтвортой өсөлтөд хүрэхэд тусалдаг.

Иймд аливаа бизнес амжилтад хүрэхийн тулд удирдлагын нягтлан бодох бүртгэлийг бий болгон хөгжүүлэх, удирдлагын нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээг аутсорсингоор авахыг олон улсын мэргэжилтнүүд зөвлөдөг байна. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn