Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.10.10

Э.Бат-Үүл: Нийслэлийн эдийн засгийг дампууруулж байна

Хот хүн ам ихтэй бүтээн байгуулалт үйлвэржилт гээд олон чиглэлээр ажил өрнөдөг. Төсвийг ч энэ чинээгээр шаардаж орлогоо ч төвлөрүүлж, зардалаа ч бүрдүүлдэг.

Өргөн баригдсан ирэх оны төсөвт Улаанбаатар хот сургууль багш нарын цалин, эрүүл мэндийн  анхан шатны үйлчилгээний ажилчдын цалин, мөн соёлын байгууллагын ажилчдын цалин зардлыг тооцоолсон нь ихээхэн асуудал дагуулж байгааг хотын дарга онцоллоо. Энэ ачаалал өгөгдөж байгаа тохиолдолд гэр хорооллын дахин төлөвлөлт гээд олон ажил зогсох аж.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Нийтдээ 330 гаруй тэрбум төгрөгийн зардлыг нийслэлд хариуцуулахаар болсон. Энэ бол үнэндээ нийслэлийн эдийн засгийг дампууруулж, хүнд байдалд оруулахаар зүйл боллоо. Хэрвээ энэ төсөв УИХ-аар батлагдах юм бол нийслэл багш нар, эмч нар, соёлын ажилчдын  цалинг тавьж чадахгүй.

Засгийн газар онцгой татвар, нэмэгдсэн өртгийн татвар, гаалийн татвар гээд өдөр бүр орж ирдэг урсгал дансны орлоготой. Манай татварын орлого бол цалин тавьсны дараа хүн амын орлогын албан татвар авдаг. Үл хөдлөх хөрөнгийнх бол улирлын шинжтэй байдаг" гэлээ.

Энэ төсөл батлагдсан тохиолдолд эхний улиралдаа л гэхэд 34 тэрбумын алдагдалд орох аж

                -Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү