СБД-ийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан боллоо
СБД-ийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ
2014.12.19

СБД-ийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан боллоо

2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдаан боллоо.

Тус хуралдаанаар:

1. Дүүргийн 2013 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн төсөл батлах тухай 

2. Дүүргийн газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2015 оны төлөвлөгөөний төслийн тухай 

3. Дүүргийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын хэрэгжилт, 2015 оны зорилтын тухай                       

4. “Дүүргийн бэлгэ тэмдгийг хэрэглэх заавар, журам”-ыг батлах тухай

5. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны үйл ажиллагааны тайлангийн тухай

6. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийг эргэлтэнд оруулах тухай асуудлуудыг хэлэлцүүлж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр 2015 онд Э.Ганбат, С.Эрдэнэцэцэг, Р.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаатар, Р.Энхдэлгэр, И.Лхагвацэрэн нар ажиллахаар боллоо.

СБД-ийн ИТХ-ын тэргүүлэгчид

10 дугаар хуралдааны төгсгөлдд ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ төлөөлөгч нартаа хандан 

Өөдөө мандах нарны жавхаатай

Өөдлөн дэвжих хөгжлийн заяатай

Дүүргийнхээ 138 мянган иргэний төлөө

Иргэд олныхоо, итгэл сэтгэлийг хүлээж 

Эв эеийг хичээн зүтгэж буй

Эрхэм төлөөлөгч та бүгдийн бие нь эрүүл, сэтгэл нь ариун, үйлс нь цагаан байг

Төр улс минь түвшин байг

Түмэн олон минь амгалан байг 

Төлөөлөгч та бүхэндээ баярлалаа гээд хуралдаан хаасныг мэдэгдлээ.