"Миний мэдэх ардчилал" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан боллоо
"Миний мэдэх ардчилал" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан
2014.12.15

"Миний мэдэх ардчилал" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан боллоо

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдийн дунд "Миний мэдэх ардчилал" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Уралдаанд шалгарсан сурагчдад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буюу Монголд Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 25 жилийн ойн өдөр дүүргийн Ёслол хүндэтгэлийн танхимд болж өнгөрлөө.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, ИТХ-ын тэргүүлэгч, БШУЯамны сайдын бие төлөөлөгч, дүүргийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн П.Оюунчимэг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Боргио, Монголын Ардчилсан хувьсгалын анхны арван гурвын нэг болох С.Амарсанаа, Монголын Ардчилсан Социалист Хөдөлгөөний гишүүн Э.Ганболд, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн, дүүргийн Залуучуудын холбооны тэргүүн Г.Бат-Отгон нар оролцлоо. Эссэ бичлэгийн уралдааны 1 дүгээр шатанд дүүргийн Ерөнхий боловсролын 15 сургуулиас тус бүр хоёр эссэ шалгарсан бөгөөд 2 дугаар шатанд шалгарсан 30 сурагчийн эссэ бичлэгээс эхний 5 байрыг шалгаруулсан юм. 

Уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг танилцуулбал: 

1-р байр Байгаль эх лицей ахлах сургуулийн 10-р ангийн сурагч А.Төгөлдөр

2-р байр 58-р сургуулийн 11б ангийн сурагч Б.Тэмүүлэн

3-р байр Монгол Оросын Хамтарсан 3-р сургуулийн 11б ангийн сурагч Б.Энх-Ирээдүй

Тусгай байр 6-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Билгүүнтөгс Тусгай байр 16-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Намуундарь нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал дурсгалын зүйлсээр шагнагдсанаас гадна 1, 2, 3 дугаар байранд шалгарсан сурагчдад Сурагчдын холбооны Авъяас алт, мөнгө, хүрэл медалиудаар шагналаа.

Мөн сургууль бүрээс амжилттай оролцож нэгдүгээр шатанд шалгарсан сурагчдад талархал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Онч үг, С.Амарсанаагийн Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд номын тэргүүн дэвтрүүдийг дурсгал болгон гардууллаа. 

   Эхний 5 байранд шалгарсан "Миний мэдэх ардчилал сэдэвт" эссэ бичлэгийг Нээлттэй Сүхбаатар фэйсбүүк хуудас, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын цахим хуудас /sbdcouncil.mn, sukhbaatar.ub.khural.mn/ болон Нийсэл таймс сонингийн дугааруудад нийтлэгдэх болно