Засаглал Ганбаяр.Д 2015.01.10 | Телевиз: Bloomberg TV Mongolia

Д.Ганбаяр: Компанийн засаглалыг хөндлөнгөөс үнэлдэг болно

Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяртай ярилцлаа.

Энэ оноос эхлэн Монголын компаниуд хөндлөнгөөс засаглалын үнэлгээ хийдэг болсноор гол ач холбогдол нь юу вэ ?

Ер нь засаглалыг 2015 ондоо өөрсдөө үнэлэхээр болсон. Эхлээд өөрсдөө алдаа дутагдлаа сурах хамгийн чухал. Түүнээс биш хичээлийг нь заагаагүй байж шалгалт авна гэдэг зохимжгүй юм. Ерөнхийдөө ирэх оноос эхлээд хөндлөнгийн үнэлгээ хийгдээд явчихна.

Гэхдээ эхлээд нэгдсэн журмаар компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс бүх хувьцаат компаниудын засаглалын үнэлгээг 0-100 хүртэл жагсааж сайн мууг нь ард иргэд мэдэх ёстой.

2014 оны 5 дугаар сард болсон Компанийн засаглалын кодекс, зарчмуудыг үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлөөс гаргаж байсан. Кодекс нь таны хэлж байгаа 0-100 хүртэлх үнэлсэн аргачлалыг хэлж байна уу ?

Биш. Компанийн засаглалын кодекс гэдэг нь 1999 онд Олон улсын эдийн засаг хамтын ажиллагааны нийгмийн байгууллагаас гаргасан компаниудын ажиллах дүрэм гэсэн үг.

Зарим улсын хувьд зайлшгүй хэрэгжүүлэх ёстой гэж шаарддаг бол нөгөө хэсэг нь сайн дурын байдлаар хэрэгжүүлдэг.