Болд.Л 2015.03.16 | Сонин: Нийслэл таймс

Л.Болд Хан Уул дүүргийн засаг даргын тамгын газрынхантай хуралдлаа

Л.Болд Хан Уул дүүргийн засаг даргын тамгын газрынхантай хуралдлаа
УИХ-ын гишүүн Л.Болд

Намрын чуулганы завсарлагаанаар УИХ-ын гишүүн Л.Болд тойрогтоо ажиллаж нэгж, хороо, эрүүл мэндийн байгууллага, сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцсан билээ.

Энэ үеэр хөндөгдсөн асуудлуудыг шийдвэрлэх үүднээс энэ сарын 13-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын удирдлага, хэлтэс албадын дарга нартай хийх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын эхэнд гишүүн Л.Болд дүүргийн нэгж, хороо, эрүүл мэндийн байгууллага, сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ хөндөгдсөн санал болоод тулгамдсан асуудлыг шийдэх гарц гаргалгааг дүүргийн удирдлагуудтай харилцан ярилцсан юм.

Тухайлбал, Биеийн тамирын заалгүйн улмаас коридортоо амьсгалын дас- гал төдийхнийг хийж хичээллэж байгаа Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургуулийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд харьцангуй ачаалал бага хоёр ээлжээр ажиллаж байгаа спорт заалтай 34 дүгээр сургууль руу сурагчдыг унаагаар тээвэрлэн хүргүүлэх, замын маршрутын зураглалыг гаргах шийдэлд хүрлээ.

Мөн тус дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн Амбулаторийн цооног муудсанаас болж ус алдах, байнгын хүйтэн усаар эмнэлгийн ариутгал цэвэрлэгээний ажлыг явуулж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар яригдлаа. Өрхийн эмнэлэг дутагдалтайгаас Нүхтээс Хан-Уул дүүргийн өрхийн эмнэлгээс хүртэл эмчилгээ үйлчилгээ авч байгаа асуудлууд цэгцлэх талаар хөндөгдлөө.

Түүнчлэн, Viva city “Хурд”-ын байр, Буянт-Ухаа зэрэг томоохон хорооллууд бий болж хүний урсгал нэмэгдэх болсонтой холбоотойгоор өрхийн эмнэлгүүдийн үзлэгийн тал- бай хүрэлцэхгүй, хүчин чадлаа дийлэхгүйд хүрээд байгаа тул өрхийн эмнэлгийн шинэ байр, өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хэрхэн хийх талаар харилцан ярилцлаа. Энэ үеэр Хан-Уулчуудын хамгийн их хүсэлт, санал тавьж байгаа цэцэрлэг, сургуулийн асуудлыг авч хэлэлцлээ.

Энэ үеэр дүүргийн боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг 2015 онд хийгдэх шинэ цэцэрлэг, сургуулийн байр, дүүргийн хэмжээн дэх боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг танилцууллаа. Тухайлбал, XI хороонд 35 дугаар цэцэрлэг барих газрын хэмжээ нэмэхээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд албан' тоот хүргүүлсэн ч хариу ирээгүй гэв.

Мөн 41дүгээр цэцэрлэг барилгын ашиглалтын хугацаанаас шалтгаалж Мэргэжлийн Хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарч түр хаагдсан болон 32 дугаар сургууль хүүхэд сургах нөхцөл тааруу байгаа талаар болон IX хорооны Буянт-Ухаа-1 хороололд цоо шинэ цэцэрлэг баригдсан хэдий ч худалдан авах нехцөл дээр харилцан тохиролцоонд хүрч чадахгүй байгаа улмаас зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаа эхлүүлэх боломжгүй байгаа юм байна.

Энэ асуудлаа БСШУЯ-нд уламжилж худалдан авах талаар танилцуулсан ч шийдвэртэй хариунд хүрээгүй байгааг дуулгаж байлаа. Уулзалтын төгсгөлд УИХ, нийслэл, дүүрэгт шийдүүлэх асуудлуудыг эрэмбэлж ажлын төлөвлөгөөнд оруулахаар боллоо. Уулзалтын дараа УИХ-ын гишүүн Л.Болд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажиллалаа.

Тус хэлтэс нь ойролцоогоор 60-70 мянган хүнд хүрч ажиллах ёстой. Гэтэл Яармагийн таван газарт нэг л машин байдаг байна. Харин Нисэхэд нэг дуудлагын машин байдагүй учраас машины хүрэлцээ муу, иргэдэд удаан үйлчилдэг гэдгээ цагдаагийн хэлтсийнхэн ярьж байлаа. Энэ үер алслагдсан газрууд руу хурдан шуурхай очихгүйн улмаас иргэд бухимдалтай байдаг, мөн шатахууны асуудал хүрэлцэхгүй зэрэг асуудлыг гишүүнд ярьж байлаа.

Гэмт хэргээс сэргийлэхийн тулд нэн тэргүүнд Стандартын зам руугаа харсан гэрэлтүүлэг, болон зам руу чиглэсэн камер хэрэгтэй байгаагаа уламжилсан юм. Дараагийн асуудал нь таван толгойн гүүрийг янзлах асуудал ажээ. Түүнчлэн X хорооны цэвэрлэх байгууламжийн тухай асуудлыг шийдвэрлэхэд маш хүндрэлтэй байгаа зэрэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярьсан юм. Үүний хариуд Л.Болд гишүүн иргэдтэй уулзаж,: зөвшөөрлийг авах талаар ярилцана гэдгийг хэллээ.