2022.05.17
Хан-Уул дүүргийнхэн мод тарилаа
Тэрбум мод тарих хөдөлгөөн амжилттай үргэлжилсээр байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичжээ.
Тэрээр,
Далайд дусал нэмэр гэдэг дээ. Өнөөдөр манай ХАН-УУЛЧУУД мод тарихыг үзүүлээд өглөө. Ж.Алдаржавхлан даргатай дүүргийн удирдлагын баг "Айцын ам"-ны 100 га газрыг ногоон төгөл бүхий цэцэрлэгт хүрээлэн болгохоор хамгаалан хадгалсаар ирсэн юм. Өнөөдөр, маргааш 7 га газар 3 мянган агч мод тарина. Долоо хоногийн турш 7 мянган нүх ухаж бэлдсэнээс гадна 7 га газраа дүүргийн тохижилт, үйлчилгээний газрынхан хашаалжээ. Мөн мод тарих сургагч багш нарыг хороо тус бүрээс бэлдэж модоо арчлуулахаар болжээ. Тиймээс ч мод маань ургана гэдэгт залуус итгэлтэй байна. Усалгааны асуудал мөн шийдэгдэж байгаа. Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд, ХУД-т үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ч мод тарихаар ирсэн байлаа. Энэ үеэр хашаандаа мод тарих хүсэлтэй 800 иргэнд суулгац өглөө. Манай дүүргийн мод тарих ажил ийм л эрч хүчтэй байна. Мод тарих буянтай ажил. Хүн 18 мод тарихад амьдралынхаа туршид амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцааж өгдөг гэдэг.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn