2022.03.07
Г.Амартүвшин гишүүн Богд уулыг хамгаалах түр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзлаа
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хан-Уул дүүргийн 4-р хорооны Хүннү Вилла Резиденс хотхоны урд Богд уулын бэлд байрлах газрын маргааны асуудалтай холбоотойгоор БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнхтэй хамт Богд уулыг хамгаалах түр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.
Хүннү Вилла Резиденс, Нью Гарден зэрэг томоохон хотхоны нийт 6000 гаруй оршин суугч иргэдийн эрх ашгийг хамгаалах, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор тус газар ашиглалтын зөвшөөрлийг цуцалж иргэдийн амар тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Энэ асуудлыг нааштайгаар шийдэгдтэл, иргэд оршин суугчдын эрхийг хамгаалахын төлөө анхаарч ажиллах болно
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn